2019.08.12
Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана
БСШУСЯ, МҮХАҮТ хамтран "Байгуулагын цэцэрлэгийг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэл" уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна.
Уулзалтаар хувийн хэвшлийн байгуулага ч ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажлын цаг ашиглалтын сайжруулаад дэргэдээ цэцэрлэг байгуулан ажиллуулах нь чухал ач холбогдолтой гэж үзэн нийт ААН, байгууллагуудаа дэргэдээ цэцэрлэгтэй болохыг уриалж, хамтран ажиллах талаар ярилцав.
ОДООГООР ДЭРГЭДЭЭ ЦЭЦЭРЛЭГТЭЙ 11 БАЙГУУЛЛАГА БИЙ
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин
"Сургуулийн өмнөх боловсрол гэдэг бол маш чухал зүйл учраас цэцэрлэгийн асуудлыг зөвхөн төр дангаар шийдэх ёстой биш. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бид хамтарч шийдэх ёстой.
Өнөөдөр ажилтнуудын санааг хамгийн их зовоодог, ажлын бүтээмжийг нь бууруулдаг зүйл бол яах аргагүй хүүхдийн асуудал. Тэд аль цэцэрлэгт хүүхдээ өгөх, хэнээр харуулах, яаж анхаарал халамж тавих вэ гэдэгт үргэлж санаагаа чилээж байдаг.
Мэдээж ар гэртээ санаа зовж байгаа ажилчин бүтээмжтэй ажиллах боломж нь тааруу болно. Тиймээс бид хамтран өнөөдрийн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Томоохон байгууллагууд тодорхой хэмжээний зай талбай гаргаад өгвөл төрөөс хувьсах зардлыг нь дааж, багш сурган хүмүүжүүлэгчээр ханган ажилчдынх нь хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах, хамтран цэцэрлэгийн хүрэлцээний асуудлыг нь шийдэхийг уриалж байгаа юм.
Одоогоор дэргэдээ цэцэрлэгтэй 11 байгууллага бий. Үүнийг ядаж 50 болгож нэмэгдүүлвэл сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг хамруулах боломжтой болно" гэв.
ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА НИЙТ 46,305 ХҮҮХЭД БАЙНА
БСШУСЯ-ны Төриийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан
"Монгол Улсын засгийн газрын үйл ажиллгаааны хөтөлбөрт хүүхэд болгоныг цэцэрлэгт хамруулах зорилт бий. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд бид нэлээд олон шийдэл гарц хайн ажиллаж байна.
Өмнө жилүүдэд аливаа төрийн байгууллагаас зарлагдаж буй хөрөнгө оруулалтын ажлыг олон жилд бага төсвөөр шийддэг байсан бол Засгийн газар энэ онд улс орны эдийн засагт багахан гэрэл гэгээ гармагц боловсролын салбарт гаргах хөрөнгө оруулалтаа зоригтой тавьж өгсөн.
Бид 2019 болон 2020 онд нийт 130 цэцэрлэг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэ онд ашиглалтад орох 93 цэцэрлэгээр бид 13 мянга гаруй хүүхдийн орны асуудлыг шийднэ.
Өнгөрсөн жил төр хувийн цэцэрлэгүүдтэй хамтарч 3,000 гаруй хүүхдийг цэцэрлэгтэй болгосон бол энэ жил цэцэрлэгийн уирдлагуудтай дахин ярилцсаны үндсэн дээр 2,000 хүүхдийн орны асуудлыг шийдэхээр болсон.
Улсын хэмжээнд одоогоор нийт 1,435 цэцэрлэг ажиллаж, 212 мянга гаруй хүүхэд суралцаж байна. Гэтэл манай улсад 312 мянга гаруй цэцэрлэгийн насны хүүхэд бий.
Судалгаанаас үзэхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа нийт 46,305 хүүхэд байна.
Мөн энэ оны тавдугаар сарын 1-нд Засгийн газрын 183 дугаар тогтоолоор цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх авах арга хэмжээний талаар санаачлагатай ажиллах, байгууллагын цэцэрлэгийг хөгжүүлэх талаар тусгасан.
Иймд бид 3,500 гаруй гишүүнтэй Монгол үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран ажиллаж танхимын гишүүнчлэлтэй аж ахуйн нэгжүүдэд ажилтнуудынхаа нийгмийн асуудлын шийдэх саналыг тавьсан.
Байгууллагын цэцэрлэгийг байгуулснаар тухайн аж ахуйн нэгж ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх, ажилтнуудаа тогтмол суурьшилтай ажиллуулах, ажлын цагийн бүтээмжийг нэмэгдүүлэхээс гадна Засгийн газрын хөтөлбөрийн үйл ажиллагааг дэмжих, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдолтой.
Байгууллагын цэцэрлэгийг танхимын гишүүнчлэлд байдаг 150 ТОП аж ахуйн нэгж л дэмжихэд цэцэрлэгийн хүртээмжтэй асуудал шийдэгдэнэ гэсэн үг.
Түүнчлэн манай улсад 220 мянган одонтой ээж байна. Сүүлийн үед бага насны хүүхэдтэй залуу гэр бүлүүд ч олширч байна.
Харин Засгийн газраас хэчнээн цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг нэмлээ ч хүн амынхаа хөгжлийн өсөлтийг гүйцэхгүй хэмжээнд байгаас гадна Улаанбаатар хотод цэцэрлэг барих газаргүй байна.
Өнөөдөр нийслэлийн хэмжэээнд цэцэрлэгийн барилга барих төсөв нь шийдэгдсэн ч газрын асуудал шийдэгдээгүй 22 газар байна. Иймд байгууллагууд стандартын дагуу цэцэрлэгийг хөгжүүлж чадвал энэ нь өөрөө цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах хамгийн оновчтой арга юм.
Байгууллага дэргэдээ цэцэрлэг байгууллахад яамны зүгээс хүний нөөцөөр нь хангаж өгнө. Мөн төр хувьсах зардлыг нь даах учир нь тухайн байгууллагад ач холбогдолтой.
Дашрамд дурдахад, ЮНЕСКО-гийн бүртгэлтэй 207 улс орны 75 хувь нь сургуулийн өмнөх боловсролд 3-5 насны хүүхдүүдээ л хамруулдаг. Харин Монгол Улсын хувьд 2-6 насны бүх хүүхдүүдийн зардлыг 100 хувь төрөөс дааж цэцэрлэгт хамруулж байгаа дэлхийн цорын ганц улс гэдэг нь судалгаагаар харагдсан" гэв.
"Тус солюшн" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан:
"Байгуулагууд цэцэрлэг ажиллуулна гэдэг зүгээр дулаахан өрөөнд хүүхдүүдийг цуглуулах биш байх гэж бодож байна. Тиймээс төр хувийн хэвшил шаардлагад нийцсэн цэцэрлэг бий болгох чиглэлээр хэрэгжүүлэх энэ хамтын ажиллагаа нь бодитой, эерэг үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байна. Бид илүү нь тал дээр анхаарч нийгмийн ирээдүй болсон хүүхдүүдээ дэмжих чиглэлд одооноос бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй" гэлээ.
"Сүү" ХК-ийн захиргаа,нөөцийн албаны дарга Б.Цэрэндорж: