2019.08.29

СХД-ийн 23 дугаар хорооны шинэ зам тавих ажил эхэллээ

УИХ-ын гишүүн Н.Учралын сонгогдсон тойрогт бүтээн байгуулалт үргэлжилж байна. Түүний амлалт хэрэгжиж байна.

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны энэ хэсэгт шинэ зам тавина гэж өмнө нь олон хүн амласаар ирсэн ч ажил хэрэг болоогүй олон жил болжээ. Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Учрал ажил хэрэг болгож, амлалтаа биелүүлж шинэ зам тавих ажлыг эхлүүллээ.

Жижиг тэрэг бүү хэл том оврын автомашин явахад бэрх болоод байсан 1.8 км хатуу хучилттай автозамын ажил эхлээд явж байна.

Ажлыг эхлүүлэхэд газар чөлөөлөлт хийгдсэн бөгөөд тухайн хэсгийн иргэд, айл өрхүүд идэвхитэй хандаж, тус дэм болсон байна. Тиймээс гишүүний зүгээс талархаж буйгаа илэрхийлжээ.