2019.09.03

Х.Нямбаатар гишүүн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх дээр ОНЦГОЙЛОН АНХААРЧ ажиллаж байна

Сонгинохайрхан дүүрэгт энэ жил 35000 гаруй хүүхэд багачууд өсөж торниж байна. Х.Нямбаатар гишүүн УИХ-ын гишүүн болсон цагаасаа л Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр онцгойлон анхаарч ажиллаж байгаа билээ.

2019-2020 оны хичээлийн жилд Тайваны  "Хүүхэд гэр бүлийг дэмжих сан"-тай хамтарч 80 ортой, Канад улсын "Veeloo" сантай хамтарч 150 ортой "Нарны хүүхдүүд-2" цэцэрлэгийг ашиглалтанд оруулж,  хүлээлгэн өгсөн байна.