2019.11.21

О.Баасанхүү: Энэхүү шагналыг хэнд, хэрхэн олгох вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.11.21/  үдээс хойших нэгдсэн хуралдаанаар, “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгохыг дэмжиж байна. Энэ одонг хэн авах вэ?  Монголын ард түмэн авна гэвэл тэр үед байсан  тэрнээс хойш өнөөг хүртэл зүтгэсэн хүмүүс байгаа. С.Зориг амь насаа алдсанаас хойш Ардчилал Анархизм руугаа явсан. 

Өнөөдөр МУ-ын засгийн газар 800 цахим террористыг оруулж ирсэн гээд УИХ-ын гишүүн нь зарлаж байна. Энэ одоо Ардчилалын буян уу? Анархизмын буян уу? Хэрвээ үнэн бол ийм төр ийм шагналаар яах юм? 

Анархизмийн дээд хэлбэр нь өнөөдөр хэрээс хэтэрч байгаа. Ямар шалгуур хангасан хүнд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медалийг өгөх вэ. Хоосон медаль өгмөөргүй байна, Дагалдуулж мөнгө төгрөг өгөх үү. Хоосон медаль хэрэггүй шүү.