2019.12.17

Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацааг хэрэгт яллагдагчаар татах хүртэл тоолно

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 2005 онд авилгалын 526 гэсэн зүйл заалтыг хүчингүй болгож тэр үед 400 гэмт хэрэгтэнг  өршөөн байхгүй болгосон.

2008 онд 7 сарын 1-ны үймээн болсны дараа 9-р сарын 26-нд хуульд өөрчлөлт оруулахдаа авилгалын хэргийг бүгдийг нь өршөөх заалт оруулж өршөөсөн.Дараа нь 2015 онд өршөөлийн хууль гэж оруулахдаа дахин авилга, албан тушаалын хэргийг өршөөсөн байдаг. Нэмж хар тамхи хэрэглэсэн хэрэглэгчдийг өршөөсөн. Сүүлд нь хөөн хэлэлцэх хугацааг оруулж ирсэн байдаг. Ингэж оруулж ирэхдээ ялын бодлогыг нь 50 хувь багасгасан. Энэ тал дээр хичнээи их эсэргүүцсэн ч хууль өөрчлөгдсөн.