2019.12.24

Шинэ нам эрүүгийн хуулийг энэ долоо хоногт хэлэлцэхийг шаардлаа

Өнгөрөгч долоо хоногт "Эрүүгийн хууль"-ийг хэлэлцэх байсан боловч байнгийн хороодын ирц бүрдээгүй учир хойшлуулсан. Энэ хуулиар авилга хээл хахуулийн томоохон хэргүүд хаагдаж, эрх мэдэлтнүүдэд ял завших боломж олгож байна гэж иргэд хатуу шүүмжилж байна.

УИХ-ын гишүүн Л.Болд: Хөөн хэлэлцэх хугааныхаа хуулиар нэг хэсэгтээ аргалах нөхцөл рүү явж байна. Үүнийг Шинэ намаас эрс эсэргүүцэж байна. Улсын Их Хурал яаралтай хуралдаж энэ эрүүгийн хууль, зөрчлийн хуулиудын өөрчлөлтүүдийг баталж хэлэлцэх хугацааны асуудлаар яаралтай шийдвэр гаргах ёстой.