"Албан бус эдийн засаг: Үйлдвэрчний эвлэлийн бодлого, үйл ажиллагаа" сургалт боллоо
"Албан бус эдийн засаг: Үйлдвэрчний эвлэлийн бодлого, үйл ажиллагаа" сэдэвт дэд бүсийн семинар МҮЭ-ийн холбооны байранд боллоо.
ОУХБ-ын Женевийн товчооны Европ, Төв Азийн орнуудын асуудал хариуцсан секцийн захирал Сергиус Гловакас, ОУХБ-ын Бангкокын товчооны ахлах мэргэжилтэн Понг-Сул Ан, Киргызстаны ҮЭ-ийн холбооны дэд дарга Бабаева Рысгул, Узбекистаны ҮЭ-ийн дэд дарга Махмуджон Исаев, ХНХЯ, МАОЭНХ-ны төлөөлөл болон МҮЭ-ийн холбооны идэвхтэн сонгуультнууд, албан бус эдийн засагт ажиллагчид оролцож байна.
ОУХБ-аас албан бус эдийн засгийн талаар баримтлах бодлогын зөвлөмж 204, бүс нутаг дахь албан бус эдийн үйл ажиллагааны талаархи бодлого, зөвлөмж, Ажилчдын гарын авлагын танилцуулга, Албан бус эдийн засаг, албан бус хөдөлмөр эрхлэлтийн тодорхойлолтууд, хөдөлмөр эрхлэлтийн харилцааны тулгамдаж буй сорилтууд, олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ, хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд үйлдвэрчний эвлэлүүдийн үүрэг, оролцооны талаар хэлэлцэх аж.
Энэхүү семинарын үеэр дөрвөн хэсэг хэлэлцүүлэг болох ба Ажилчдыг анхаарлын төвд байлгах нь: Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын арга барил, Албан бус эдийн засагт ажиллагсдыг зохион байгуулах, төлөөлөх талаар үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөний хэлэлцүүлэг тус бүр багтаж байна.
Семинарын хоёрдахь өдөр Үндэсний болон Олон улсын үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд ОУХБ-тай албан бус эдийн засгийн асуудлаар хамтран ажиллах бодлого, арга хэмжээний талаархи зөвлөмжөөр оролцогчид хэсгийн ажил хийж, ойлголтоо нэгтэх аж. Киргызстан, Узбекистаны ҮЭ-ийн холбоод албан бус эдийн засгийн асуудлыг нутаг орондоо хэрхэн зохион байгуулж байгаа талаарх арга туршлагаа хуваалцана.
ОУХБ-ын 100 жилийн хүрээнд Зохистой хөдөлмөрийн үзэл баримтлалыг дэмжин оролцож байгаа МҮЭ-ийн холбоог сайшаасан гэрчилгээ, Узбезстаны ҮЭ-д зочлох урилгыг ерөнхийлөгч Х.Амгаланбаатарт гардууллаа.