2019.12.20

"Монголчууд" нэвтрүүлэгт УИХ ын гишүүн Б.Жавхлан оролцлоо

Энэ удаагийн нэвтрүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан оролцож нийгмийн даатгалын сантай холбоотой асуудлуудын талаар ярилцлаа.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Нийгмийн даатгалын санг тойрсон 2 чиглэлийн асуудал байна. Нэгдүгээрт нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдүүлэхтэй холбогдуулж ерөнхийлөгчийн тавьсан хоригийг их хуралд хүлээж авсан. Үүнээс үүдэлтэй 2020 оны төсвийн хуульд цоорхой гарч ирнэ. Түүнийг хэрхэн нөхөх, өөр ямар боломж байна вэ? гэдгийг засгийн газар эргэн харах шаардлагатай болж байна.