Б.Баттөмөр: Дүрэм журам сайжруулахад 5 сая доллар зарцуулах юм уу?
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.01.22/ хуралдаанаар Монгол Улс болон Олон Улсын хөгжлийн ассоциац хооронд байгуулах “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
Урт хугацаатай бага хүүтэй зээл авна гэдгийг дэмжиж байна. Өмнө нь 11 сая ам долларын зээл авч 5 аймгийн 15 суманд хэрэгжүүлээд 13684 малчид хамрагдаж тэдний орлого 78 хувиар нэмэгдсэн дүн байна.
Хувиарлалтыг нь сайн ойлгохгүй байна. Тухайлбал 30 сая доллараас 20 сая долларын дөрвөн бүрэлдэхүүн ажил байгаа гэж сая Сангийн сайд танилцууллаа. Нэгдүгээрт малын эрүүл мэндийн үйлчилгээний тогтолцооны бодлого дүрэм журмыг сайжруулахад 5 сая доллар. Дүрэм журам сайжруулахад 5 сая доллар зарцуулах юм уу?
Малын өвчний тандалт хяналт, урьдчилан сэргийлэх тогтолцоог сайжруулах 9 сая доллар 25 тэрбум төгрөг, Мал эмнэлэгийн цахим үйлчилгээг сайжруулах 4 сая доллар 11 тэрбум төгрөг ингээд 20 сая доллар нь бичиг цаасанд явчихлаа шүү дээ. Малчид руу чиглэсэн зүйл хийгээчээ.
Холбоотой мэдээ
2024.05.17
2024.05.16
2024.05.09
УИХ-ын нэгдсэн хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
Хуулийн мэдээ
ЭЗБХ-ны хуралдаан
ТБХ-ны хуралдаан