Байр суурь2 мин унших
Хөвсгөл нуурыг түшиглэсэн аялал жуулчлалд анхаарна
Сэтгүүлч soyolmaa
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч soyolmaa
Байнгын хорооноос тогтоол гаргахаар шийдвэрийг тодруулж байна. Энэ төслийн хүрээнд авч байгаа зээлээс аялал жуулчлалыг дэмжих төсөлд 38 сая долларыг зарцуулахаар төлөвлөсөн. Хөвсгөл нуурыг түшиглэсэн аялал жуулчлалд нилээ хэсгийн зарцуулна.
Нуурын баруун эргийг дамнасан 40 км шороон зам байдаг. Үүгээр олон машин явахаар маш их шороо босож, далай бохирдож байна. Бас цэвэрлэх байгууламж хогны асуудал гээд шийдэх асуудлууд бий. Дөчийн даваанд 40 км зам тавигдана.
Аялал жуулчлалын урсгал дээр анхаарах хэрэгтэй. Цаашдаа 180 км газарт Хан, Хатгал хүртэл аялал жуулчлалыг үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Замын асуудлыг цааш нь тавьж болох уу?
Манай улсын эдийн засгийг солонгоруулж, эдийн засгийг өсгөхөд аялал жуулчлал чухал. Эх орныхоо үзэсгэлэнт байгаль, түүх соёлоо дэлхий нийтэд таниулах шаардлагатай байгаа. Хөвсгөл, Чингис хааны цогцолбор хоёрын ажил нилээ явагдсан. Энд төсөл хөтөлбөр хэрэгжинэ.
Байнгын хорооны хурлаар Азийн хөгжлийн банкны Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах асуудал хэлэлцэгдэж шийдэгдсэн.
Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол,Л. Оюун-эрдэнэ зэрэг хэд хэдэн гишүүдийн зүгээс байгаль орчин аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлэх гэж байгаа төсөл хөтөлбөрт байнгын хорооноос тогтоол гаргаж, чиглэл өгье гэсэн санал гарсан.
Энэ асуудал зарчмын зөрөөтэй санал гэдгээр орох санал байсан ч дэгийн дагуу соёрхон батална, эсвэл буцаана гэсэн дэгтэй учраас Байнгын хорооноос тогтоол гаргахаар шийдвэр гаргасан.