Өнөөдөр /2018.02.02/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Б. Жавхлан Энэ 468 сая долларын 404 сая доллар нь 25 жилийн хугацаатай жилийн 2 хувийн хүүтэй эхний 5 жилдээ үндсэн зээлээс чөлөөлөгдөх хөнгөлөлттэй зээл. Маш хариуцлагатай хандаж, намрын чуулганаар соёрхон баталж ажилдаа орох хэрэгтэй. Цаг алдаж болохгүй. Хагас тэрбум шахуу долларыг, 38 тэрбум долларын асуудал дээр маргаж байгаад том алдаа гаргаж болохгүй. Соёрхон батлах тогтоолоо яаралтай гаргаж, хавар бүтээн байгуулалт эхэлж байхаар ажлаа хурдан зохион байгуулах хэрэгтэй.
Өнөөдөр /2018.02.02/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Их хурлын хурлын дэд дарга, зарим гишүүд Чингис хаантай холбоотой асуудлыг тойргийн асуудал гэж харж байгаад үнэхээр харамсаж байна. Чингис хаан нэртэй бонд гаргалаа, архи тамхи..гаргалаа. Энэ асуудлыг явцуу харж болохгүй. Өвөр Монголын Ордос хотод 100 га том талбайд Чингис хааны бүтээн байгуулалт хийсэн жилд 2 сая жуулчин очиж байна. Өнгөрсөн жил БНХАУ-ын Баян нуурт 88,8 метр өндөр Чингис хааны музей байгуулсан. Бид ажил хэрэгч биш хандаж ирсэн учраас өнөөдрийг хүсэн дорвитой ажил хийгээгүй байна. Аюулгүй байдлын байнгын хорооны протокол байгаа. Зам тээврийн яам, Аялал жуулчлалын яаман дээр хийгдсэн техник эдийн засгийн үндэслэлийг нь харуулж байж худал мэдээллийг залруулаад явж байна.
Өнөөдөр /2018.02.02/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Энэ төслийг аялал жуулчлалын чиглэлд зориулах гэж байгаа нь сайн байна. Нийслэлд Туул, Сэлбэ голын голдрилыг тохижуулах шаардлага байгаа. Утааны эсрэг тохижилтыг хийх хэрэгтэй. Энэ мөнгөөр олон нийтийн газрыг тохижуулахад анхаараарай. Бас сургууль,цэцэрлэгийн асуудалд энэ мөнгийг зарцуулах хэрэгтэй. СХД 55 мянга 600 хүүхэдтэй. Үүний 42 мянган хүүхэд дүүрэгтэй сургуульд хамрагддаг. СХД дээр Азийн хөгжлийн банкны зээлээс оруулж болох уу? Газар чөлөөлөлт хүнд байна. Үүнээс болоод бүтээн байгуулалт явагдахгүй байна. Холбогдох албаны хүмүүс анхаараач ээ. Ямар төсөлд энэ мөнгө зарцуулагдах вэ? УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа Зарим задаргааг хэлье. Боловсролын чанар ба хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл дээр 50 сая доллар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 25 сая доллар, зам засварт 60 сая доллар,суурин газрын нэмэлт төсөлд 20 сая доллар, сэргээгдэх эрчим хүчинд 40 сая доллар, төсөв санхүүд 25 сая доллар зарцуулагдана. Энэ жилийн төсөвт СХД-ийн 84, 104, 107, 110, 158, 176 цэцэрлэгийн өргөтгөл хийгдэж, нэг цэцэрлэг шинээр барагдахаар төсөв орсон. Тус дүүргийн 3, 22-р сургуульд өргөтгөл хийгдэж нэг сургууль шинээр баригдана.
Өнөөдөр /2018.02.02/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Байнгын хорооноос тогтоол гаргахаар шийдвэрийг тодруулж байна. Энэ төслийн хүрээнд авч байгаа зээлээс аялал жуулчлалыг дэмжих төсөлд 38 сая долларыг зарцуулахаар төлөвлөсөн. Хөвсгөл нуурыг түшиглэсэн аялал жуулчлалд нилээ хэсгийн зарцуулна. Дотоод, гадаадын аялал жуулчлалын урсгалын 70 хувь Хөвсгөлийг чиглэдэг. Оргил ачааллын үед өдөрт 3-4 мянган авто машин, 10 мянга орчим жуулчид ирдэг. Нуурын баруун эргийг дамнасан 40 км шороон зам байдаг. Үүгээр олон машин явахаар маш их шороо босож, далай бохирдож байна. Бас цэвэрлэх байгууламж хогны асуудал гээд шийдэх асуудлууд бий. Дөчийн даваанд 40 км зам тавигдана. Аялал жуулчлалын урсгал дээр анхаарах хэрэгтэй. Цаашдаа 180 км газарт Хан, Хатгал хүртэл аялал жуулчлалыг үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Замын асуудлыг цааш нь тавьж болох уу? УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа Манай улсын эдийн засгийг солонгоруулж, эдийн засгийг өсгөхөд аялал жуулчлал чухал. Эх орныхоо үзэсгэлэнт байгаль, түүх соёлоо дэлхий нийтэд таниулах шаардлагатай байгаа. Хөвсгөл, Чингис хааны цогцолбор хоёрын ажил нилээ явагдсан. Энд төсөл хөтөлбөр хэрэгжинэ. УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга О.Содбилэг Байнгын хорооны хурлаар Азийн хөгжлийн банкны Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах асуудал хэлэлцэгдэж шийдэгдсэн. Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол,Л. Оюун-эрдэнэ зэрэг хэд хэдэн гишүүдийн зүгээс байгаль орчин аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлэх гэж байгаа төсөл хөтөлбөрт байнгын хорооноос тогтоол гаргаж, чиглэл өгье гэсэн санал гарсан. Энэ асуудал зарчмын зөрөөтэй санал гэдгээр орох санал байсан ч дэгийн дагуу соёрхон батална, эсвэл буцаана гэсэн дэгтэй учраас Байнгын хорооноос тогтоол гаргахаар шийдвэр гаргасан.