2020.01.27
ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл ХӨСҮТ-д нэн шаардлагатай “ЗӨӨВРИЙН ЭХО АППАРАТ“ хүлээлгэн өглөө
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнгөрсөн бямба гарагт ХӨСҮТ-д ажиллаж, коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд ажиллах нөхцөл байдалтай танилцсан юм.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг "ХӨСҮТөв орон нутгаар сүрьеэгийн илрүүлэлтээр их явдаг. Тиймээс явуулын дижитал аппаратын хүрэлцээ муу. Манайд явуулын дижитал аппарат болон зөөврийн эхо хэрэгтэй байгаа" хэмээсэн бөгөөд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл уг асуудлыг шийдэж өнөөдөр тус эмнэлэгт Зөөврийн эхо аппарат өгсөн байна.
Нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг түргэн шуурхай нийлүүлсэн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд тус эмнэлгийн хамт олон талархал дэвшүүллээ.