
2020.01.28
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг цахим хичээлийн бэлтгэл хангахыг үүрэгдлээ
Сургууль, цэцэрлэгийг ирэх гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл хаах шийдвэрийг Улсын Онцгой комисс /УОК/-ын энэ сарын 24-ны өдрийн хуралдаанаас гаргасан.
Мөн энэ сарын 26-ны өдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар их дээд сургуулийн үйл ажиллагааг ирэх гуравдугаар сарын 2-н хүртэл хаахаар шийдвэрлэсэн билээ. Иймд БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг өнөөдөр /2020.01.27/ сургуулийн өмнөх бага, дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгаар теле хичээл зохион байгуулахыг холбогдох газруудад үүрэг болгов.