Д.Тогтохсүрэн: Өвөрхангай аймгийн хилийн цэсийн асуудлыг хэлэлцэх шаардлагатай байна
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2020.01.28/ өнөөдрийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Энэ үеэр хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн
Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-өлгий аймгийн Өлгий, Бугат сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газар өргөн барьсан. Энэ асуудал дээр засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж үндсэн хуулийн дагуу материалуудаа бүрдүүлээд бараг 6 жил явж байж өнгөрсөн долоо хоногт даргын зөвлөлийн хурлаар ярилцаж байж үүнийг хэлэлцэхээр шийдсэн.
УИХ-ын сонгуулийн тухай хууль зөрчиж байн гэж зарим хүмүүс яриад байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулин дээр сонгуулийн жил засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөхгүй гэж байгаа. Үүнд хилийн цэсийг оруулаагүй. Тиймээс аймгийн төвийг тойрсон Тарагт сум аймгийн төвдөө жижигхэн хэмжээний эдэлбэр газар өгьё. Тэгж байж иргэд газар өмчлөх эрхээ эдлэнэ гэж үзсэн. Тиймээс үүнийг өнөөдрийн байнгын хорооны хурлаар хэлэлцэх эсэхийг нь шийдээд өгөөч.
Холбоотой мэдээ
2024.06.19
2024.03.25
2024.02.26
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ТББХ-ны хуралдаан