2020.01.29

Ирэх сараас тэтгэврийн зээлтэй ахмадууд тэтгэвэрээ бүрэн авна

Тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа чөлөөлөх хуулийг хэрэгжүүлэх үүднээс ирэх сараас зээлтэй ахмадуудун тэтгэврийг бүрэн олгохоор төлөвлөсөн байгаа. 

С.Чинзориг: Бонд нь 2 сарын 3-нд тэтгэвэр тавихад амжихгүй байгаа. Нэгэнт хууль батлагдаж хэрэгжих болсон учраас 2-р сараас нийгмийн даатгалын сангаас тэтгэврийг олгохдоо 2-р сарын тэтгэврээс тэтгэврийн зээлийг суутган тооцохгүй байх чиглэлээр Монгол банк арилжааны банкуудтай ажиллаж байна.