Гамшиг онцгой байдлын үеийн олон улсын эрүүл мэндийн баг хуралдав
2020.01.31

Гамшиг онцгой байдлын үеийн олон улсын эрүүл мэндийн баг хуралдав

ЭМЯ, ДЭМБ хамтран Шинэ коронавирусийн халдварын тархалтын олон улсын болон Монгол Улс дахь нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид шийдвэрлэх асуудлын талаарх НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын эрүүл мэндийн багийн хурлыг 01 дүгээр сарын 31-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэхүү хуралд НҮБ-ын төрөлжсөн 6 байгууллага, 14 элчин сайдын яамд, олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд, зарим яамд, Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны төлөөлөл оролцсон. Хуралд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Монгол Улс дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгч С.Диордица нар илтгэл тавьж, санал солилцон цаашид донор байгуулагууд дэмжлэг үзүүлэх талаар харилцан санал солилцлоо.