2020.02.20
Монгол Улсын Ерөнхий сайд МХЕГ-ын улсын байцаагч нарт үүрэг өгөв
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт ажиллаж, 21 аймаг, 26 хилийн боомтод үүрэг гүйцэтгэж буй 2200 албан хаагчдын төлөөлөлтэй цахим хурал хийж, цагийн үеийн мэдээлэл сонсч, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан зарим үүрэг даалгаврыг өгөв.
Шинэ коронавирусын халдварын тархалтаас урьдчилан сэргийлж, хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд буй энэ үед та бүхний үүрэг нэн чухал. Хил, гааль боомтуудад ажиллаж байгаа албан хаагчид үүргээ сайтар биелүүлж байгаа учир Монгол Улсад халдвар гараагүй байна.