УОК-т “Аварга” дээд сургууль 200 хонь хандивлалаа
2020.03.02

УОК-т “Аварга” дээд сургууль 200 хонь хандивлалаа

Дэлхий нийтэд тархаад байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хандив тусламжийг Улсын онцгой комисст ирүүлсээр байна.

Тухайлбал, “Херо энтертайнмент” болон “Монгол тулгатны зуун эрхэм төсөл”-ийн  хамт олны зүгээс Бүгд Найрамдах Франц Улсын “Delta Plus” брэндийн иж бүрэн хамгаалалтын 200 ширхэг хувцас, хамгаалалтын 40 ширхэг шилийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Т.Энхтүвшинд гардуулан өглөө.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, түүний үүсгэн байгуулсан “Аварга” дээд сургуулийн захирал доктор профессор ОУШУА-ийн Академич, Гавъяат багш Г. Сүхбат нар хамт олноос 200 хонийг өнөөдөр хандивлалаа.