“Ачит Ихт” компани УОК-т 100 сая төгрөг хандивлалаа
2020.03.02

“Ачит Ихт” компани УОК-т 100 сая төгрөг хандивлалаа

“Ачит Ихт” ХХК-иас коронавирусний халдвар тархахаас сэргийлэхэд зориулж 100 сая төгрөгийг Улсын нцгой комисс (УОК)-т хандивлалаа.

Коронавирусний халдвараас сэргийлэхээр ажиллаж буй төрийн албан хаагчид болон мэргэжлийн хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад шаардлагатай хувцас, багаж хэрэгсэл, бусад зүйлийг авахад зориулан олгож буй уг хандивыг тус компанийн удирдлагууд Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшинд өнөөдөр гардуулсан юм. Мөн коронавирусний халвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Орхон аймагт шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг авахад зориулж тусгайлан 10 сая төгрөг хандивласан юм.

"Ачит Ихт" компани 2017 онд ойн түймэртэй тэмцэхэд зориулж 10 сая төгрөг хандивлаж байсан бөгөөд сайн үйлсийн буухиаг үргэлжлүүлэн, тусламжийн гараа дахин сунгаж буйд талархаж байгаагаа Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин хэллээ.