![Бэрхийн уурхайг түшиглэсэн монголын далд уурхайн музейн ТЭЗҮ батлагдлаа](https://vip76.mn/media/news/original/2020/04/02/b3a31747641dab20fe074207c153902c.jpg)
2020.04.02
Бэрхийн уурхайг түшиглэсэн монголын далд уурхайн музейн ТЭЗҮ батлагдлаа
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар байгуулагдсан Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төвийн Удирдах хорооны гишүүд Л.Оюун-Эрдэнэ сайдад далд уурхайн музейн ТЭЗҮ, барилгын зураг төсөл, төсвийг хүлээлгэн өглөө.
Эдгээр баримт бичгүүд батлагдсан нь музейн бүтээн байгуулалтын ажил эхлэх боломжийг бүрдүүллээ.
Тухайлбал энэ оны 5 дугаар сараас эхлэн музейн сургалт судалгааны төвийн барилгын засвар өргөтгөл, шинэчлэлийн ажил, газрын доорх малталтуудын нэвтрэлтийн ажил, гадна шугам сүлжээ /дулааны болон цахилгаан хангамж, цэвэр усны шугам сүлжээ, ариутгах татуургын байгууламж/ гэх мэт 6-7 ажлууд хийгдэхээр төлөвлөн ажиллаж байна.