С.Чинзориг: Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ-ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож чөлөөлнө
2020.04.22

С.Чинзориг: Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ-ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож чөлөөлнө

Хөдөлмөрнийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой ярилцлаа.


-УИХ-аас цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэх, иргэдийнхээ ажлын байрыг хадгалах, орлого нэмэгдүүлэх чиглэлээр УИХ-ын холбогдох тогтоол гарсанНийгмийн даатгалаас иргэнаж ахуйн нэгжийг чөлөөлөх болон санхүү нь хүндэрсэн аж ахуйн нэгжийн ажилтнуудад гурван сарын хугацаанд 200 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх хууль гарсанЭнэ хуультай холбоотой журмыг Засгийн газар баталлааЭнэ талаар ярихгүй юу?

-Монгол Улсын Засгийн газраас дэлхий дахинаа тархаад буй “COVID-19” цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон даяар хоёрдугаар сарын 13-ны өдрөөс энэ сарын 30-ны өдрийг дуустал хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байгаа билээ. Ингэснээр аж ахуйн нэгжүүд, тэр дундаа үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа доголдож, орлого нь буурсны улмаас ажилтнуудынхаа цалин хөлсийг хугацаанд нь олгоход хүндрэл учирч байгаа. Мөн ажилтнууддаа цалингүй чөлөө олгох, ажлаас халах хүртэл арга хэмжээ авч байгаагаас айл өрх, иргэдэд санхүүгийн эрсдэл, хүндрэлийг авчирч байна. Засгийн газрын саналаар аж ахуйн нэгж байгууллагын ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сараар чөлөөлөх, мөн борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 50 ба түүнээс дээш хувиар буурсан аж ахуйн нэгжийн даатгуулагчид ажилгүйчүүдийн даатгалын сангаас 200 мянган төгрөгийн дэмжлэгийг гурван сарын хугацаанд үзүүлэхээр хуульчлан батлуулсан. Ингээд өнгөрсөн баасан гаригийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар энэ хуулийг хэрэгжүүлэхэд дагаж мөрдөх журмыг яаралтай горимоор хэлэлцүүлэн баталлаа.

-Ямар байгууллага нийгмийн даатгалаас чөлөөлөгдөх хуульд хамаарах вэ?

-Дөрөвдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаа нь доголдсон, ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгжийг нийгмийн даатгалаас чөлөөлөхөөр болсон. Энэ хууль батлагдсантай холбоотойгоор хэрэгжүүлэх журамд нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөх хөнгөлөлтөд ямар байгууллага орох вэ гэдгийг зохицуулж өгч байгаа. Хууль батлагдахдаа аж ахуйн нэгж байгууллага гэдэг үг хэллэгтэйгээр хууль батлагдсан. Тиймээс төрийн болон орон нутгийн өмчит байгууллагаас бусад аж ахуйн нэгж энэ чөлөөлтөд хамаарна. Аж ахуйн нэгж байгууллага гэж хууль орсон учраас төрийн бус байгууллага мөн энэхүү хөнгөлөлтөд хамаарахаар болж байгаа.

Түүнчлэн өмчийн хэлбэр үл хамааран бүх их, дээд сургуулиуд ч чөлөөлөлөгдөх юм. Дээрх байгууллагын ажилчид болон сайн дураар даатгал төлөгчид хөнгөлөлтөд хамаарна. Ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөхдөө 2020 оны нэгдүгээр улиралд цалингаасаа нийгмийн даатгал төлж байсан хэмжээнээс нь илүүгүй хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг нь чөлөөлөхөөр хуульд оруулж байгаа. Өөрөөр хэлбэл ажилтны нэг, хоёр, гуравдугаар сард авсан цалингийнх нь дунджаар тооцож, нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сарын хугацаанд төлснөөр тооцож, дэвтэрт нь бичилт хийнэ.

-Ажил олгогчийг хэрхэн чөлөөлөх вэ?

-Ажил олгогчийн нэг, хоёр, гуравдугаар сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоосоо шимтгэл төлсөн хэмжээнээс ихгүй хэмжээгээр нь зургаан сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцож, нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх арга хэмжээ авна.

-Журамд борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 50 ба түүнээс дээш хувиар буурсан аж ахуйн нэгжийн даатгуулагчид ажилгүйчүүдийн даатгалын сангаас 200 мянган төгрөгийн дэмжлэгийг олгохоор боллоо...

-Улсын онцгой комисс болон аймаг, нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, борлуулалтын орлого нь 50-иас дээш хувиар буурсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ажилтнуудад дөрөвдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-ний хугацаанд 200 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгохоор хөнгөлөлт, чөлөөлөлтийг зохицуулах журамд орж байгаа. 200 мянган төгрөгийг энэ сараас олгож эхэлнэ. “COVID-19”-ийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжийн ажилтнуудад гурван сарын хугацаанд сар бүр 200 мянган төгрөг олгохоор журамд тусгасан. Харин хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд олгохгүй. Учир нь хувиараа хөдөлмөр эрхлэгч нь ажилгүйдлийн даатгал төлдөггүй.

-Сайн дураар даатгал төлөгчид хөнгөлөлтөд мөн хамаарнаЧөлөөлөлтөө хэдэн төгрөгөөр тооцож байгаа вэ?

-Хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөхөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлснөөр тооцогдоно. Мөн Нийгмийн даатгалын хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр хувиараа хөдөлмөр эрхлэх, сайн дураараа даатгуулагчид нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Эдгээр иргэд 420 мянган төгрөгөөр тооцож нийгмийн даатгалын шимтгэл төлсний зургаан сарын хугацаатайгаар чөлөөлүүлнэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нийгмийн даатгалын шимгэлээ төлөх сайн дурын даатгуулагч байвал 420 мянган төгрөгөөс дээших цалин орлогоос төлөх боломжийг нь нээж өгч байгаа. Энэ хэмжээнээс дээш дүнгээр нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх бол зөрүү мөнгийг өөрөө төлж, бичилтээ хийлгэх боломжийг бүрдүүлсэн. Нэг үгээр үүнээс илүүгээр төлөх хүн байвал түүнийг нь нээлттэй үлдээхээр журамд зааж өгч байгаа.

-Журамд дөрөвдүгээр сарын 1-нээс хойш цалингаа тавихдаа нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн аж ахуйн нэгжүүдэд мөнгийг нь нөхөж олгох уу?

-Энэ хууль дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ. Журам оройтож гарч байгаа. Хууль эцэслэн ёсчлогдоогүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуульд хориг тавих хугацаа дуусч байгаа. Дөрөвдүгээр сарын 1-нээс хойш цалингаа тавихдаа нийгмийн даатгалын шимтгэлээ төлчихсөн байгаа үйл ажиллагаа нь доголдож, борлуулалтын орлого нь буурсан аж ахуйн нэгжид нөхөн олгох зохицуулалт хуулинд байгаа. Нэгэнт хууль дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл гэж батлагдсан учраас журам нь хэзээ батлагдаж гарахаас үл хамааран хууль хэрэгжээд явна гэж ойлгох хэрэгтэй. Тодруулбал, энэ сараас эхлэн байгуулагууд ажилтныхаа цалингаас шимтгэл авахгүйгээр бүтэн тооцож, цалинг нь олгоно.

-Журам батлагдлаа. Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Энэ долоо хоногт Нийгмийн даатгалын ерөнхий газар Татварын ерөнхий газраас мэдээлэл авч, арга хэмжээг дөрөвдүгээр сард багтаан зохион байгуулна. Татварын ерөнхий газар бүртгэлтэй байгаа хувийн аж ахуйн нэгж, байгууллагууд энэ хуулийн дагуу гарч байгаа журамд хамрагдаж, үйл ажиллагаагаа явуулна. Татварын ерөнхий газраас мэдээллийг нийгмийн даатгалын ерөнхий газар авч, мэдээлэл дээр үндэслэн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх, ажилтнуудад нь 200 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг дөрөвдүгээр сардаа багтаж зохион байгуулна.

-Нийгмийн даатгалын шимтгэлд өртэй байгууллагууд хамрагдах уу?

-Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулах эсэх тухай заалт хуульд байхгүй. Харин торгууль, алданги тооцохгүй гэж орсон. Өртэй л гэдгээрээ тэмдэглэгдээд явна. Татварын өртэй байсан ч хамаарахгүй.

өнгөлөлт чөлөөлөлтөд хэчнээн аж ахуйн нэгжажилтан хамрагдахаар байна?

-Урьдчилсан тооцооллоор энэ хуулийн хэрэгжилтийг хангаснаар 45.3 мянган ажил олгогч, 704.6 мянган даатгуулагч буюу ажилтан албан хаагчид хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдаж, улсын төсвөөс 940.6 тэрбум төгрөгийг тэдний Нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлт, ажилгүйдлийн тэтгэмжид зарцуулахаар байна. Монгол Улсад 1.1 сая орчим ажилтан бий. Эдгээр ажилтнуудын 70 орчим хувь нь хамрагдана гэсэн үг.

-Гурван сарын хугацаанд хүүхдийн мөнгийг 10 мянган төгрөгөөр нэмж буюу 30 мянган төгрөг болгон олгохоор Засгийн газар шийдвэрлэсэнСанхүүжилт нь хаанаас вэ?

-Энэ мөнгөний санхүүжилтийг Сангийн яамтай холбогдох материалаа бүрдүүлээд төрийн сангаас олгож эхэлж байгаа. Энэ мөнгийг дөрөвдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-н хүртэл сарын 30 мянган төгрөгөөр олгоно. Үүнд зориулсан журам гаргах шаардлагагүй гэж үзэж байгаа.

-Зарим иргэн өмнөхөөрөө буюу 20 мянган төгрөг олгогдож байна гэдэг зүйлийг яриад байгаа шүү дээ?

-Эцэг эхчүүд хүүхдийнхээ нэр дээр хадгаламж нээдэг. Ингээд сар тутам олгогдож буй хүүхдийн 20 мянган төгрөгийг хадгаламжид хийх гэрээ хийдэг. Тиймээс хүүхдийнхээ мөнгө дээр хадгаламж нээсэн иргэдийн мөнгө нь гэрээнийхээ дагуу 20 мянган төгрөг дансанд нь орж байгаа. Эндээс ойлголтын зөрүүтэй асуудал гарч ирээд байгаа юм. Нэгэнт банктай гэрээ хийж сар бүр 20 мянган төгрөг дансанд нь хийх болохоор 30 мянга болсон ч банк гэрээний дагуу 20 мянгыг данс руу нь хийгээд байгаа юм.

-Үлдсэн 10 мянган төгрөг нь яах вэ?

-Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох дансанд нь 10 мянган төгрөг нь орж байгаа. Мөн хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан сараас нь эхлэн хүүхэд бүрт олгож байгаа. Хэрэв сар бүрийн 20-ноос буюу тухайн сард хүүхдийн мөнгийг олгосны дараа хүсэлтээ гаргасан бол дараагийн сард нь нөхөн орж байгаа

-Нийтдээ хэдэн төгрөгийн нэмэлт эх үүсвэр шаардагдах вэ?

-Нийт 34 тэрбумын нэмэлт эх үүсвэр шаардагдана. Үүнийг Засгийн газраас шийдвэрлэсэн. Хүүхдийн мөнгөний нэмэгдсэн тэтгэмжийг энэ сарын 20-25-ны хооронд олгохоор тооцсон. Хүүхдийн мөнгөн тэтгэмжид 1.130.000 хүүхэд хамрагдсан байгаа.