2020.04.23

М.Оюунчимэг: Өргөдлийн байнгын хороонд Солонгос улсад эмчилгээнд явсан 750 иргэний гарын үсэгтэй хүсэлт ирсэн

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.23\ нэгдсэн хуралдаанаар Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгаж, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

Гал түймэр, ус, аюулт өвчин хаана халуун цэг байна тэнд онцгойгийнхон чин сэтгэлээсээ ажилладаг. Баярлаж бахархаж байна. Гамшгаас хамгаалах тухай хууль эдийн засгийн чухал асуудлуудыг цаг алдалгүй оруулж ирж байгааг дэмжиж байна. 

Өргөдлийн байнгын хороонд одоогийн байдлаар  БНСУ-д эмнэлэгийн шугамаар явсан 750 хүний гарын үсэгтэй өргөдөл ирүүлсэн байна. Үүнийг УОК-д өгч байна. Үзэж судлаад энэ хүмүүст хариу өгөөд эргээд УИХ-д мэдэгдэнэ байх гэж найдаж байна.