2020.04.23

О.Баасанхүү: УОК-ын шийдвэр эцсийн шийдвэр баймаар байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.23\ нэгдсэн хуралдаанаар Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгаж, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Хуулийн төслийг дэмжиж байна. Яаралтай батлан гаргах шаардлагатай. Нөхцөл байдал дэлхий нийтийг цочроож олон мянган хүн үхэж байна. Маш олон асуудлуудыг цаас болгомооргүй байна. УОК-ын шийдвэр эцсийн шийдвэр баймаар байна. Эмзэг бүлгийн хүмүүстэй харьцаж байгаа хүмүүсийг анхаармаар байна.