2020.04.24

Д.Тогтохсүрэн: Ноолуурын ханшыг 100 мянгад хүргэнэ гэдэг хүндрэлтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.24\ нэгдсэн хуралдаанаар Ш.Раднаасэд гишүүний “Ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хариулав.

Шинэ төрлийн коронавирусийн энэ үед  ноолуурын салбарыг дэмжих зорилгоор ноолуур  бэлтгэх аж ахуйн нэгжид жилийн 3 хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн Хөгжлийн банкаар дамжуулан авч байгаа аж. ХХААХҮЯ-ны зөвшөөрөлтэй 10 гаруй компани 2000 гаруй тонн ноолуур худалдан авах гэрээ  байгуулан ажиллаж байгаа  аж. Дараагаар нь гишүүд  асуулт тавьж, хариулт авав. 

УИХ-ын гишүүүн Д.Тогтохсүрэн:

Чухал асуудал ярьж байна. Ноолуурын салбар манай улсын экспортын гол салбар. 2020 онд 10,2 мянган тонн ноолуур бэлтгэх бөгөөд 30 хувийг дотооддоо үйлдвэрлэж, үлдсэнийг нь экспортлохоор тооцож байгаа юм байна. Малчдын санхүүгийн хамгийн гол эх үүсвэр нь ноолуур. Эдийн засгийн эргэлтэд хамгийн чухал нөлөө үзүүлдэг салбар нь ноолуур. Тэгэхээр бид бүгдийг нь эх орондоо үйлдвэрлэх боломжгүй. Энэ оны хувьд хүндрэлтэй байдал үүссэн гэдгийг хэлэх хэрэгтэй.

Дэлхийн зах зээл дээр ноолуурын үнэ өссөн, коронавирус хүчтэй дэгдсэнээс үүдэж үйлдвэрүүд хаасан энэ цаг үед ноолуурын үнийг хэт өндөр тогтоосон байна гэж шүүмжлэлд өртөж байна. 100 мянган төгрөгийн ханшид хүргэнэ гэдэг хэцүү. Өвөрхангай аймагт гэхэд бодит байдал дээр 40-45 мянган төгрөг байна. Энэ тогтоосон ханшаа барьж чадах уу. Засгийн газар түүхий ноолуур гаргахгүй байх тогтоолоо эргэж харах уу?  

Түүний асуултад УИХ-ын гишүүн Ч.Улаан хариуллаа.