Францын ерөнхийлөгч юу хийдэг вэ?
2008.09.22

Францын ерөнхийлөгч юу хийдэг вэ?

Франц улсад 1965 оноос эхлэн ерөнхийлөгчөө бүх нийтийн сонгуулиар сонгодог болжээ. Ерөнхийлөгчийн сонгууль нь хоёр үе шаттай байдаг.

Нэгдэх шатанд өөрийн намаасаа өргөн дэмжлэг авсан, арвин их туршлагатай ердөө 3-4 хүн нэр дэвшигч өрсөлдөнө. Тэндээсээ хамгийн олон санал авсан 2 л нэр дэвшигч нь 2 долоо хоногийн дараа “хүч” үзнэ. Энэ 2 нэр дэвшигчээс дийлэнх олонхын санал /50%-аас дээш/ авсан нэг нь Франц улсын ерөнхийлөгчөөр сонгогдож ерөнхийлөгчийн албан үүргийг 7-н жилийн хугацаатайгаар хашна.

Бусад улс орнуудтай харьцуулахад Францын ерөнхийлөгч нилээд урт хугацаагаар энэ албыг хашиж болдог. Францын ерөнхийлөгчдөөс зөвхөн Ф. Миттеран /1981-1995/ ерөнхийлөгчийн сонгуульд 2 удаа ялж 14-н жил төрийн тэргүүн байж үзсэн байдаг.

Ерөнхийлөгч ямар нэгэн шалтгаанаар албан тушаалаа орхиход хүрвэл дараагийн ерөнхийлөгч сонготол Сенатын тахимын дарга ерөнхийлөгчийн үүргийг түр хугацаагаар гүйцэтгэдэг. Ерөнхийлөгч нь ерөнхий сайд болон засгийн газрын гишүүдийг томилдог, мөн ерөнхий сайдыг огцруулдаг, зэрэг эрх мэдэл нь түүнийг нилээд эрх мэдэлтэй болгодог. Үүнээс гадна улс орон даяар онцгой байдал зарлах, онцгой байдлын нөхцөлд 6 сар парламентын ямар ч оролцоогүйгээр улс орныг удирдаж болдог, бас дээр нь түүнд ард нийтийн санал асуулга явуулах, парламентын доод танхимыг огцруулах хүртэл эрх байдаг.

Францад маш хүчтэй эрх мэдэлтэй ерөнхийлөгч байдаг бөгөөд энэ нь тус улс ерөнхийлөгчийн засаглалтай гэдгийг гэрчилнэ.

Францын ерөнхийлөгчийн бусад улсуудаас ялгарах нэг онцлог нь бол хүчтэй энэхүү ерөнхийлөгчийн хажууд өөрийн гэсэн эрх мэдэлтэй ерөнхий сайд байдаг. Ерөнхийлөгчид ерөнхий сайдыг томилох үүрэг байдаг. Хэдийгээр ерөнхийлөгч хэнийг ч дэвшүүлэх эрхтэй ч ерөнхийлөгчийн санал болгосон хүнийг Үндэсний Ассамблей /парламент/ гишүүдийн олонх нь дэмжсэн байх ёстой. Тиймээс ерөнхийлөг парламентаас дэмжлэг авч чадна гэсэн тооцоогоор ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ.

Хэрэв парламентын олонхыг нь ерөнхийлөгчийн нам эзэлж байх юм бол үүнд дээр ерөнхийлөгч санаа зовдоггүй харин ерөнхийлөгчийн сөрөг хүчин нь парламентад олонх болох тохиолдол байдаг. Энэ тохиолдолд ерөнхийлөгч парламентаас дэмжлэг авахын тулд сөрөг хүчнийхээ лидерийг ерөнхий сайдад нэр дэвшүүлж томилох нь байдаг.

Жишээ нь ийм түүх Францын түүхэнд 1997 онд Ж. Ширак парламентын сонгуулийн дүнгээс болж өөрийн гол өрсөлдөгч Социалист намын тэргүүн Л. Жомпиныг ерөнхий сайдад нэр дэвшүүлэн томилж байжээ. Үүний үр дүнд эвслийн засгийн газар байгуулах шаардлагатай болдог. Ингэснээр хүчтэй ерөнхийлөгчийн эрх мэдлийг хянах хяналт болж өгнө. Ингэж 2 өөр улс төрийн намын тэргүүн гарч ирэх энэ тохиолдлыг Францчууд “зэрэгцэн орших” /co- habitation/ гэж нэрлэдэг.

Мэдээж ийм үед ерөнхийлөгч, парламентын олонх хоёр нэг нам хүчнээс байх тэр тохиолдлоос хавьгүй хэцүү байх болно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.