2020.04.28

УИХ цар тахлын үед үйлчлэх нэг удаагийн хуулийг маргааш батлах төлөвтэй байна

УИХ цар тахлын үед үйлчлэх нэг удаагийн хуулийг хэлэлцэж эхлэх гэж байна.

Д.Оюунхорол: Өнөөдрийн байдлаар дэлхий даяар улс орныг сөхрүүлж байгаа коронавирусний халдвар төдийлөн буурахгүй байна. Хэзээ зогсохыг мэдэхгүй байна. Манай улсад зөөвөрлөгдөж ирсэн 38 тохиолдол байна. Харьцангуй Монгол Улсын засгийн газар энэ өвчлөлийг тархахаас хамгаалж чадаж байна. Энэ хүнд үед гол цэг дээр ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн хамгаалал чухал байна. Засгийн газар үе шат дараалалтай арга хэмжээ авч байгаа.