2020.04.28
Өндөржүүлсэн бэлэн байдлыг зургаадугаар сарын 1 хүртэл сунгалаа
Улсын Онцгой комиссын хуралдаан өнөөдөр /2020.04.28/ 10:00 цагт Төрийн ордонд эхэлсэн. Хуралдаанаар цар тахлын хорио, цээрийн дэглэм болон цаг үеийн асуудалтай хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөөд байгаа юм.
Тэгвэл дөнгөж сая Улсын Онцгой комиссын хуралдаанаар ирэх баасан /2020.05.01/ гарагт дуусгавар болох гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгалаа.
Өөрөөр хэлбэл, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг ирэх тавдугаар сарын 31-ний өдрийг дуустал буюу зургадугаар сарын 1 хүртэл сунгах шийдвэрийг гаргаад байна.
Улсын Онцгой комиссын хуралдаан үргэлжилж байна. Бид эргэн мэдээлэх болно.