Өрхийн эмнэлэгийн санхүүжилт хоёр дахин нэмэгдлээ
Өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнээр тооцсон төлбөрийн хэмжээг 15 мянган төгрөг байсныг 2020 онд 30 мянган төгрөг болголоо. Ингэснээр өрхийн эмнэлгийн санхүүжилт нэмэгдэж ажилтнуудын цалин хөлс, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар сайжирна гэж үзэж байна.
Тодруулбал өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад санхүүжилт, хүний нөөц, барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэх шаардлага байгааг мэдээлж байсан. Тэгвэл энэ онд өрхийн эрүүл мэндийн нэг иргэнд оногдох санхүүжилт нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн анхан шатлалын тусламж, үйлчилгээний санхүүжилт, нэг иргэнээр тооцсон тарифыг бодит өртөгтэй уялдуулан шинэчилж, өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнээр тооцсон төлбөрийн хэмжээг 15 мянган төгрөг байсныг 2020 онд 30 мянган төгрөг болголоо. Ингэснээр өрхийн эмнэлгийн санхүүжилт нэмэгдэж ажилтнуудын цалин хөлс, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар сайжирна гэж үзэж байна.
■ Монгол Улсад өрхийн анагаах ухааны шинэ тогтолцоо үүсэн байгуулагдсаны түүхт 20 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн уулзалтанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын өрхийн эмч нарыгаа оролцуулахад дэмжлэг үзүүллээ. Хуралд 21 аймаг, нийслэлийн найман дүүргийн 220 өрхийн эрүүл мэндийн төвийн 2000 гаруй эмч, сувилагч, ажилтан оролцсон билээ.
■ Мөрөн хотод 100 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажил 2020 оны 2 дугаар улиралд багтан эхэлнэ. Энэхүү хөрөнгө оруулалтыг Монгол Улсын ерөнхий сайд Хөвсгөл аймагт ажиллах үеэр шийдвэрлэж 2020 оны Улсын төсөвт санхүүжилт нь бүрэн тусгагдсан юм. Энэхүү эмнэлэг ашиглалтанд орвол аймгийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн ачаалал эрс буурч, хүүхдийн өвчлөлийг урьдчилан сэргийлэх, эмчилгээ үйлчилгээ чанаржих зэрэг олон боломж бүрдэнэ.
■ Халдварт сүрьеэгийн 30 ортой эмнэлэг ашиглалтанд бүрэн орсон. Сүрьеэгийн тасаг аймгийн нэгдсэн эмнэлэгт байрласнаар халдварыг тусгаарлахад учир дутагдалтай байсан. Шинэ эмнэлэгтэй болсноор өвчтнүүдийг тусгаарлан эмчлэх, халдвар тархахаас өмнө урьдчилдан сэргийлэх боломж илүү өндөр.