Хөвсгөл аймгийн МСҮТ-ийн багш, оюутнуудтай уулзалт хийж, сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа
Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Хөвсгөл аймагт ажиллах үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн хамт Хөвсгөл аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн багш, оюутнуудтай уулзалт хийж, сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.
-Тус сургуульд өнгөрсөн жил 25 сая төгрөгийн өртгөөр Мужааны нарийн мэргэжил эзэмшүүлэх иж бүрэн тоног төхөөрөмж шийдвэрлэсэн.
- Бүх багшийг компьютержүүлэх ажлыг эхэлж одоогийн байдлаар 900 гаруй багшийг суурин болон зөөврийн компьютертэй болгосон.
- Суралцагчдын мэргэжил эзэмших хүсэл сонирхол, сурах идэвхийг дэмжих үүднээс сар бүр олгож байгаа 100 мянган төгрөгийн тэтгэлгийг ирэх жилээс 2 дахин нэмэхээр болсон
- Багш нарын улирлын урамшууллыг 15 хувьд хүргэх, нэг багшид ногдох цагийн ачааллыг багасгаж багц цагийн үнэлгээг 45-аас 36 хүргэж бууруулах шийдвэрийн төслийг танилцуулав.
- Хөвсгөл МСҮТ-ийн хувьд хичээлийн байр шинээр барих санхүүжилтийг Улсын төсвөөс шийдвэрлэх хэцүү байгаа хэдий ч эхний ээлжинд Азийн хөгжлийн банкны 800 мянган ам.долларын санхүүжилтээс зарим мэргэжлийн дадлагын байрыг шинэчлэх,
- Зургаан ангийн ширээ сандлыг шинэчлэх, үсчний болон гоо сайхны мэргэжлийн ангийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэх,
-Хөдөө аж ахуйн чиглэлийн гурван мэргэжлийн ангид шаардлагатай орчин үеийн сургалтын тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлыг С.Чинзориг сайдын зүгээс дэмжиж, шийдвэрлэхээр боллоо.