Нэг улс-нэгдмэл бодлого уриа дор Түр хороо байгуулах тухай төслийг өргөн барилаа
2020.04.01

Нэг улс-нэгдмэл бодлого уриа дор Түр хороо байгуулах тухай төслийг өргөн барилаа

Түр хороо байгуулах тухай тогтоолын төлийг /2020-4-1 өргөн барьсан/
УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар өргөн барилаа. 

Энэхүү төсөл нь Засгийн газраас эдийн засгийг дэмжих зорилгоор зарцуулах 5.1 их наяд төгрөгийн зарцуулалтыг хянах Нэг улс-нэгдмэл бодлого уриа дор Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоол юм.

Энэхүү онцгой нөхцөл байдлын үед улсын төсвийн 43 хувтай тэнцүү /5.3 их наяд/ мөнгөн хөрөнгийг нэмж зарцуулахаар төлөвлөсөн нь цар тахлын сөрөг нөлөөллийг багасгах зорилготой ба байгаа нөөц бололцоог хамгийн үр дүнтэй оновчтой аргаар зарцуулах шаардлагатай байна.