Дэлхийн 36 улсад "цэрэг хүүхдүүд" байдаг
Нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан мэдээллээр өнөөдөр дэлхий дээр 250.000 – 300.000 цэрэг хүүхэд байна.
Пакистан, Афганистан, Шри-Ланк, Ардчилсан Конго, Уганда, Судан, Флиппин, Колумби, Палистин, гээд Бирми, Чад, Түвд зэрэг 36 улсад босогч, зэвсэгт бүлэглэлүүд, бүүр Засгийн газар хүртэл зэвсэгт мөргөлдөөн, дайнд оролцуулхаар хүүхдүүдийг цэрэгт татдаг.
Дэлхийн ихэнх улсуудад хуулиараа18 нас хүрээгүй хүүхдийг цэрэг, армид татах нь хориотой байдаг ч бодит байдал дээр 18 нас хүрээгүй охид, хөвгүүд цэргийн бүлэглэлд элсэн, мөргөлдөөн тулаанд оролцон, шархдан, амь насаа алдсаар байна.
НҮБ-ээс гаргасан судалгаагаар цэрэг хүүхдүүдийн дийлэнх нь 10-18 насны хүүхдүүд байдаг аж. Хүүхдүүдийг тогооч, ачаа зөөгч, тагнуул, мэдээ дамжуулагч, бамбай болгохоос гадны секс боол болгон ашиглагддаг.
Ихэвчлэн хүүхдүүдийг сургууль, гудамж, гэрээс нь хулгайлах, хуурах зэргээр хүч хэрэглэн зэргээр цэрэгт элсүүлдэг аж. Ингэж цэрэг болж хүчирхийлэл, харгислал дунд өсөж хүүхэд насаа “хулгайлуулсан” хүүхдүүд ирээдүйд хүн алхыг юманд тоохоо больсон, хүмүүжлийн доголдолтой иргэн болж, хар мөрт амьдралаар амьдрах нь түгээмэл байдаг
2002 оноос эхлэн жил бүрийн хоёрдугаар сарын 12-ны өдрийг дэлхийд “Red Hand Day” хэмээн тэмдэглэж байна. Энэ өдөр дэлхий нийт, улстөрчдийг цэрэг хүүхдүүдийн хувь заяад анхаарлаа хандуулж, хүүхдийн хүч хөдөлмөрийг дайн, цэрэг, армид ашиглахгүй бахыг уриалан олон арга хэмжээнүүдийг үе шаттайгаар явуулдаг юм.