Афганыг зорих дайчлын баг толорхойгүй хугацаагаар хойшилжээ
2009.10.07

Афганыг зорих дайчлын баг толорхойгүй хугацаагаар хойшилжээ

Афганистан дахь "Тогтвортой эрх чөлөө" ажиллагаанд үүрэг гүйцэтгэх манай цэргийн багийн эхний ээлжийнхэн өнгөрсөн мягмар гаригт эх орноосоо мордох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.


ЗХЖШ-ын холбогдох албаны эх сурвалжаас авсан мэдээллээр АНУ-ын Зэвсэгт хүчнийхэн Афганистан руу цэргийн ачааны онгоцоор өдөр бүр зэвсэг техник зөөвөрлөж буйтай холбоотойгоор манай цэргүүдийг тээвэрлэх онгоц олдохгүй байгаа аж. Тиймээс хамгийн эхний онгоц сулартал буюу долоогоос 20 хоног хүлээх аж.
Дээрх ажиллагаанаас гадна тус улсын "Үндэсний армийг хөгжүүлэх хөтөлбөр"-ийн хүрээнд манай артиллерийн сургалтын багийн 23 хүн болон Кабул хотын төв дэх АНУ-ын цэргийн "Eagers" баазын харуул хамгаалалтын үүргийг гүйцэтгэх 130 хүн тэнд үүрэг гүйцэтгэх юм.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.