Омскийн Кадетийн сургуульд 20 хүүхэд суралцахаар боллоо
2010.01.18

Омскийн Кадетийн сургуульд 20 хүүхэд суралцахаар боллоо

Энэ удаагийн сурахаар явж байгаа хүмүүсийн дотор анх удаа 14-15 настай 20 хүүхэд цэргийн сургуульд суралцахаар явж байгаагаараа онцлогтой юм.  Энэ хүүхдүүд 100 гаруй жилийн түүхтэй алдарт Омскийн Кадетийн сургуульд суралцахаар сонгон шалгаруулалтад тэнцсэн ажээ.

Эхний гурван жилдээ ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг бүрэн хангахын зэрэгцээ цэргийн эрдэмд суралцаж, цаашид өөрсдийн сонгосон мэргэжлээр цэргийн команд-инженерийн дээд боловсрол эзэмших юм байна.

Харин үлдсэн 48 цэргийн албан хаагч нь ОХУ-ын Москва хот дахь Агаарын цэргийн академи, Агаар-сансраас хамгаалах цэргийн академи, Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн академи, Артиллерийн академи, Цэргийн холбооны академи, Цэргийн хүн эмнэлгийн академи, зэрэг өндөр түвшний сургуулиудад хоёроос долоон жилийн хугацаагаар суралцана.

Зэвсэгт хүчнийг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд цэргийн албан хаагчдын мэдлэг боловсролыг сайжруулахын тулд гадаадын 20 гаруй сургуульд жил бүр 250 орчим цэргийн албан хаагчид суралцаж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.