Шинэ Ховдын нэгэн түрлэг Цэцэгчүүддээ баярлалаа
2020.06.10

Шинэ Ховдын нэгэн түрлэг Цэцэгчүүддээ баярлалаа

Цэцэг сумынхаа иргэд сонгогчидтойгоо уулзлаа. Цэцэгчүүд суурь үнэ бүрдүүлдэг эрчим хүч, шатахуун, цементийн үнийг хямдруулах #ШИНЭ #ХОВД-ыг дэмжиж байна.

Орлого олох, зардал хэмнэх #ШИНЭ #ХОВД хөтөлбөр түрүүчээсээ ажил болж хонгилын үзүүр дэх гэрэл төдий биш холын хөгжлийг дөтлөх хөгжлийн хөдөлгүүр болж буйд баяртай байна.

Хөшөөтийн уурхайд гадны биш Ховдын тээвэрчид, Ховдын залуус ажиллаж амьдралаа залгуулж байгаатай ч санал нийлж байна.

Хөшөөтийн уурхайн зардал болгон Ховдчуудын хувьд орлого болж Цэцэг сумынханы амьдрал дээшилжээ.

Цар тахлын аюул намжиж уурхайн үйл ажиллагаа хэвийн болохыг хүлээгсэд олон байна.

Ховд аймаг, тэр дундаа Цэцэг суманд хийгдэх хөрөнгө оруулалтад байнга анхаарч хөгжлийг том зургаар нь харж ямагт дэмжиж ирсэнээ ч хэллээ.

#ШИНЭ #ХОВД-ын нэгэн түрлэг болох Цэцэгчүүддээ баярлалаа.