Булган сумын Баянгол багийнхандаа баярлалаа
2020.06.07

Булган сумын Баянгол багийнхандаа баярлалаа

Булган сумынхаа Баянгол багийн иргэд сонгогчидтой дэлгэр сайхан уулзалт хийлээ

Тод үсгийг зохиогч буддын шашны нэрт зүтгэлтэн Зая бандид Намхайжамцыг төрүүлсэн хошууд зонтойгоо учран золгосондоо ихэд бэлгэшээв. Баянгол баг манай О.Батнасан гишүүний төрж өссөн нутаг болоод ч тэр үү халуун сэтгэлээр тосож угтлаа.

Зая Бандидын хөшөө дурсгалыг Ховд хотноо бүтээн залсан тэрхүү явдалд О.Батнасан гишүүн бид хоёрт талархал илэрхийлэх хүмүүс ч бишгүй олон таарав.Төрийн хүнийг таньдаг, номын ухааныг дээдэлдэг та нартаа талархмуу.