Ираны хөвгүүд 14, охид найман настайгаасаа эрүүгийн хариуцлага хүлээдэг
2010.09.20

Ираны хөвгүүд 14, охид найман настайгаасаа эрүүгийн хариуцлага хүлээдэг

Лалын Бүгд Найрамдах Иран улсад 1979 оноос Шариатын хуулийн дагуу цаазын ял гүйцэтгэсээр иржээ. Энэ ялыг ихэвчлэн дүүжлэх, чулуугаар шидэж алах, хадан хясаанаас түлхэх, буудах гэх мэт аргаар гүйцэтгэдэг. Цаазаар авах ялыг гүйцэтгэх явцад ялтан маш их өвдөлт, зовлон шаналлыг мэдрэх ёстой хэмээн Иранд хуульчлан заажээ. Тиймээс цаазлалт гэхээсээ эрүү шүүлт, тамлан зовоолт гэвэл илүү зохилтой дээрх ял нь Олон улсын хүний эрхийн конвенцтэй шууд зөрчилддөг.

Тус улс 2008 он хүртэл цаазын ялыг олны нүдэн дээр гүйцэтгэж байсан. Харин ард иргэдийн эсэргүүцлийн дүнд ираны шүүх үүнийг хориглохоос өөр аргагүй байдалд хүрчээ. Ираны шүүх байгууллагын албан ёсны төлөөлөгчийн мэдээлснээр Лалын Бүгд найрамдах улсын шүүх тогтолцооны тэргүүний хүсэлтээр гэмт этгээдийг олны нүдэн дээр цаазлах ялыг гүйцэтгэж болох гэнэ. 2008 оны долдугаар сард 30 хүнийг олны нүдэн дээр цаазаар авсан нь энэ арга амьдрал дээр хэрэгжсээр байгааг бэлхнээ баталж байна.

2009 оны нэгдүгээр сараас зургадугаар cap хүртэлх хугацаанд Иранд 100 гаруй хүнийг цаазалжээ. Энэ тоо 2008 онд 346 болж өссөн байна. Харин хохирогчийн ар гэрийнхэн алуурчныг өршөөх эсвэл «цусан төлөөс» авахыг зөвшөөрсөн тохиолдолд цаазаар авах ялыг хүчингүй болгодог аж. «Цусан төлөөс» гэдэг нь талийгаачийн ар гэрийнхэнтэй тохиролцсоны үндсэн дээр мөнгө өгөхийг хэлдэг байна. Лалын Бүгд Найрамдах Иран улсад дараах тохиолдолд цаазын ялыг гүйцэтгэдэг. Үүнд аллага, хүчин, зэвсэгт дээрэм, шашнаас урвах, Аллахд хүндэтгэлгүй хандах, хар тамхи, мансууруулах бодисын наймаа, мал, амьтантай явалдах, янхандалт, нөхрөө араар тавих, урвах, тагнуул хийх, порно бичлэг тараах гэх мэт ордог аж.

Иранд хамгийн өргөн хэрэглэдэг цаазын ялын төрөл бол дүүжлүүр. Уг ялыг гүйцэтгэхдээ өргөгч кран ашигладаг бөгөөд дүүжлүүрийн гогцоо чангарч ялтан ухаан алдах хүртэл 3-9 минут шаардагддаг аж. Гэвч ялтан амьсгалаа бүрэн хураатал 45 минут болдог гээд төсөөл дөө. Үхэл зугуухан боловч маш их зовлон шаналалтайгаар ирж байraa биз. Ийм ялыг хүчин, аллага, хүүхдийг садар самуунд уруу татах гэх мэт гэмт үйлдэл хийгсдэд оноодог аж.

Ираны цаазын ялаас хамгийн харгис нь чулуугаар шидэж алах. Энэ ялыг эхнэр, нөхрөө араар тавих, бэлгийн гаж харьцаатай холбоотой гэмт хэргийн үед ногдуулдаг. Эрчүүдийг цаазлахын өмнө түүний гарыг ард нь хүлдэг бол харин эмэгтэйчүүдийг хүзүүнд нь тултал газарт булдаг. Ираны Эрүүгийн хуулийн 119 зүйлд зааснаар «Чулуугаар шидэж алах ялыг гүйцэтгэх үед ялтан ганц, хоёр удаа цохиулаад үхчихээр хэт том чулуу байх ёсгүй. Түүнчлэн чулуу гэж нэрлэж боломгүй хэтэрхий жижиг ч байх хэрэггүй» хэмээн тодорхой заасан байдаг. 2002 онд Ираны шүүх засаглал цаазын энэ төрлийг хориглосон ч зөвхөн захиргааны хэргийн шинжтэй шийдвэр байсан тул амьдрал дээр төдийлөн хэрэгжээгүй. Ингээд 2007 онд уг ялыг дахин сэргээжээ.Иранд буудан хороох ял оноох тун ховор.

Ийм ялыг ихэнхдээ баг цэрэг гүйцэтгэдэг. Зарим тохиолдолд ташуураар занчих, хадан хясаанаас түлхэх зэргээр цаазын ялыг хэрэгжүүлдэг юм байна. Жишээлбэл ижил хүйстэнтэйгээ явалдах гэсэн зүйл ангиар шийтгэгдэгчийг ингэж цаазалдаг гэнэ.Иранд порно кино хийх, түүнийг дэлгэрүүлэн тараасан хэрэгт цаазын ял ногдуулах хуулийг онд баталжээ. Уг хуульд порно кино үйлдвэрлэгчдийг «ертөнцийг завхайруулагчид тул хатуу цээрлэл хүлээх ёстой» гэж заасан байдаг аж. «Ертөнцийг завхайруулагчид» гэдэг нэр томъёог Коран сударт ашигладаг бөгөөд үүнийг шариатын хуульд хамгийн аймшигтай нүгэлд тооцдог. 2007 онд Иранд лалын шашнаас өөр шашинд урвасан эрчүүдийг цаазаар авахыг мөн хуульчлан баталсан байна. Энэ хууль нь Ираны оршин суугчид төдийгүй гадаад улс оронд амьдарч байгаа иран иргэдэд ч хүчин төгөлдөр үйлчилнэ.

Иран Улс Хүүхдийн эрхийн Конвенцид нэгдсэн хэр-нээ 18 нас хүрээгүй хүүхдийг нэг бус удаа цаазаар аваачсан байна. Уг нь Хүүхдийн эрхийн Конвенцийн 37 зүйлд «18 нас хүрээгүй хүүхдийг цаазаар авах, бүх насаар нь хорих ял оноохыг хориглоно» гэсэн байдаг аж. Гэтэл Ираны хуулинд хөвгүүд 14 нас долоон сартай, охид найман нас, есөн сартайгаасаа эрүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн заалт байдаг. 2006 онд Иранд насанд хүрээгүй дөрвөн гэмт хэрэгтэнг цаазалсан бол 2007 онд 13-16 нас-ны гурван хүүхдэд ялын дээд хэмжээ ноогдуулжээ.


Мөн 2008 оны наймдугаар сард 15-16 насны хоёр хүүхдийг цаазаар авчээ.Олон улсын «Эмнести Интернэшнл» байгууллага Иранд 1990-2007 оны хооронд насанд хүрээгүй 24 хууль зөрчигчийг цаа-залсан баримтыг олонд дэлгэжээ. «Чулуугаар шидэж амь насыг нь хороох ял ялтанд аль болох өвдөлт мэдрүүлэх зорилготой. Энэ бол маш харгис явдал. Тиймээс Ираны Засгийн газар энэ ялаас үтэр түргэн татгалзах хэрэгтэй» хэмээн тус байгууллага уриалжээ. Гэвч Ираны Засгийн газар цаазын ялыг улс орондоо гэмт хэрэг олноор гарах явдлыг таслан зогсоох хамгийн үр дүнтэй хүчин зүйл хэмээн үздэг тул цаашид ч татгалзах бодолгүй байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.