АНУ-ын Ерөнхийлөгчдийн сонин, хачин баримт
2010.11.26

АНУ-ын Ерөнхийлөгчдийн сонин, хачин баримт

-АНУ-ын Ерөнхийлөгч Линкольны хүү Роберт Линкольныг замын осолд ороход Эдвин Бут гэгч эр түүний амийг аварчээ. Гэтэл тэр Эдвин нь Авраам Линкольныг алсан Джон Вилкс Бутын дүү байлаа. Энэ хоёр гэр бүлийн ахмад гишүүдийн нэг нь нөгөөгөө алах гэж оролдсон бол харин үр хүүхдүүд нь бие биеэ аварчээ.


-Билл Клинтон Цагаан ордонд эзэн суусан бүх хугацааны туршид ердөө 2-хон удаа цахилгаан шуудан ашиглан, мэйл бичжээ. Нэгийг нь бүх юм хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгах гэж илгээсэн бол нөгөөдөхийг хэнд бичсэн нь тодорхойгүй. Моника Левинскийд ч байж магадгүй шүү.


-АНУ-ын төрийн өндөр дээд албан тушаалыг хашихын зэрэгцээ өөр ямар нэгэн холбооны тэргүүлэгч байсан цорын ганц Ерөнхийлөгч бол Рональд Рейган. Тэрээр Жүжигчдийн холбоог /Screen Actors Guild/ тэргүүлж байлаа.


-Ерөнхийлөгч Авраам Линкольн ба эрдэмтэн Чарльз Дарвин нар нэг өдөр буюу 1809 оны 2-р сарын 12-нд төржээ. Гэхдээ эрдэмтэн нь улстөрчөөс бараг 20 жилээр удаан насалсан юм.


-Джордж Вашингтон хүнтэй уулзахдаа хэзээ ч гар барьдаггүй заншилтай байсан ба зөвхөн мэхийн ёсолж мэндэлдэг байжээ.


-1932 оноос хойш зөвхөн Джимми Картер, Джордж Буш нар л АНУ-ын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдож чадаагүй.


-АНУ-ын Ерөнхийлөгч Бенджамин Франклин цацагт хяруулыг үндэсний сүлд шувуу болгохын төлөө их тэмцжээ.


-Гровер Кливленд бол Цагаан ордонд эзэн сууж байхдаа гэрлэсэн АНУ-ын цорын ганц Ерөнхийлөгч юм.


-АНУ-ын Ерөнхийлөгчдөөс хамгийн намхан нь Джеймс Мэдисон бөгөөд түүний өндөр 1,62 м байжээ. Харин хамгийн өндөр Ерөнхийлөгч бол 1,93 м өндөр нуруутай Авраам Линкольн.


-Харилцуур утсыг хамгийн анх Ерөнхийлөгч Джеймс Гарфилд хэрэглэжээ.


-АНУ-ын 17 дахь Ерөнхийлөгч Эндрю Джонсон бол хувцсаа өөрөө оёж байсан тус улсын цорын ганц төрийн тэргүүн.


-Хачирхалтай мэт боловч Ерөнхийлөгч Эндрю Джексон дэлхийг хавтгай гэж үздэг байжээ.


-АНУ-ын түүхэнд зөвхөн ганц өдөр Ерөнхийлөгчийн албан тушаал хашсан нэг хүн бий. 1849 онд сенатор Дэвид Атчисон уг үүрэгт ажлыг авсан тэр өдрийнхөө ихэнхийг унтаж өнгөрүүлсэн гэдэг.

Америкийн улстөрчдийн тухай

-АНУ-ын хамгийн анхны Дээд шүүгч Джон Джей боолуудыг худалдан аваад дараа нь тэдэнд эрх чөлөө бэлэглэн, тавьж явуулдаг байв.


-Лафайет ердөө 19 настайдаа АНУ-ын армийн генерал болжээ. Түүний бүтэн нэрийг Мария Джозеф Пол Ив Роше Джильбер де Мотье, Маркиз де Лафайет гэдэг байсан.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.