2010.11.24
Г.Баярсайхан: Өргөдөл гомдлоо ирүүлбэл хэлэлцэж, шийдвэр гаргах боломжтой
АН-ын дарга цэргүүдийн хооронд үүссэн маргааныг УИХ-ын бүтцээрхэлэлцэн хэнийх нь буруу болохыг тогтоох болж. Бүлгийн хуралдааны үед гарсан маргаан нь даамжирч эгээтэй зодоон болоогүй аж. Ер нь, гишүүдийн ёс зүй хаа явна вэ. Дагаж мөрдөх дүрэм журамтай болсон ч хэрэгжүүлэхгүй байсаар.
Энэ асуудлын талаар парламентын Ёс зүйн дэд хорооны дарга Г.Баярсайханаас тодрууллаа.
-Танай бүлгийн гишүүд нэлээн хурц маргасан байна. Энэ талаар ямар нэгэн өргөдөл ирсэн үү?
-Тийм зүйл болсон нь үнэн. Гэхдээ албан ёсоор бидэнд хандаагүй л байна. Сураг сонсоход мөрдөж мөшгөсөн тухай болохоор Тусгай хяналтын дэд хороо асуудлыг нь шийдэхээр болсон гэсэн.
-Гэхдээ нэгийгээ элдвээр доромжлон, ёс журамгүй хандсан гэсэн?
-Бид дүрмийн дагуу явж, олонхийн шийдвэрээр ажилладаг. Ямар нэгэн асуудлыг хэрхэн хэлэлцэх тухай дүрэм бий. Түүнийгээ л дагана. Өөрөөр бол шууд асуудалд орж ажиллах боломжгүй.
-Хэрэв өргөдөл бичиж, гомдол мэдүүлэхгүй бол хэлэлцэхгүй гэсэн юм байна?
-Мэдээж хэрэг тэгнэ. Ёс дүрэмд хэрхэн асуудалд хандах талаар тодорхой заагаад өгчихсөн байгаа шүү дээ. Хууль шүүхийнхэн ч мөн адил иргэн гомдол гаргасан тохиолдолд асуудлыг шалгаж, шийдвэр гаргадаг. Манай дэд хороо, бусад бүтэц ч ийм л зарчмаар ажилладаг.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.