Африкийн хүүхдүүд тавтайгаасаа уурхайд ажилладаг
2010.12.06

Африкийн хүүхдүүд тавтайгаасаа уурхайд ажилладаг

Дэлхийн олон оронд хүүхдийн хөдөлмөрийг мөлжих явдал байсаар байна. Жишээлбэл Боливи болон Африкийн орнуудад 5-17 насны хүүхдүүдийн гуравны нэг нь хүнд хүчир ажил хийдэг гэсэн мэдээлэл бий. Олон хүүхэд уурхай болон чулуу олборлодог газарт ажилладаг. Мөн зарим нь уурхайд ажилладаг эцэг, эхдээ туслан төмрийн хүдрийг угааж, ангилах ажил хийдэг байна.

2008 оны мэдээгээр Мадагаскар улсад л гэхэд 5-17 насны хүүхдүүдийн 28 хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэг. Тэднээс 438 мянган хүүхэд маш аюултай газарт ажилладаг аж. Тус улсын Засгийн газрын мэдээгээр уурхайчдын Айлака хотод 19 мянган хүүхэд үнэт эрдэнийн чулууны орд газарт ажилладаг эцэг эхдээ тусалдаг эсвэл зарцлагдах, янхандах зэргээр аймшигтай амьдралыг туулдаг гэнэ.

Хари Боливи улсад дөрвөн хүүхэд тутмын нэг нь насандаа ахадсан ажил хийж, өдөр хоногийг өнгөрөөн, голоо зогоодог байна. Конго улсын Катманда хот болон түүний ойр орчмын тосгодын 400 орчим хүүхэд амьдралын шаардлагаар уурхайд ажиллахын тулд сургуулиа хаясан байна. Тэд эрдэс чулууг зөөх, ангилах, угаах зэрэг ажил хийдэг аж. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэдээлснээр Непалд 1,6 сая хүүхэд хүнд хүчир хөдөлмөр хийдэг. Тэдгээр хүүхдээс 127143 нь маш хүнд, осолтой нөхцөлд, тухайлбал уурхайд ажилладаг гэнэ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.