Дэлхийн III дайн байгалийн баялгаас болж дэгдэнэ
2010.11.10

Дэлхийн III дайн байгалийн баялгаас болж дэгдэнэ

Байгалийн нөөц баялаг хэзээ нэг цагт шавхагдана. Нүүрс, нефть, байгалийн хий болон атомын цахилгаан станцын түлш болох уран, хөдөө аж ахуйн эдэлбэр газар, ан амьтад, загас, цэвэр ус зэрэг нөөц одоогоор хүрэлцээтэй ч эрдэмтэд тэдгээрийн дуусах хугацааг хэдийн тооцоолон гаргажээ. Дашрамд дурдахад та бидний амьсгалж байгаа агаар ч бас баялаг шүү дээ.

Нөөц баялгаа тоолжээ

Хөдөө аж ахуйн эдэлбэр газар: Дэлхий даяар үржил шимтэй газрын нөөц багассаар байна. Одоогоор зарим орон хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхэд өртгөө нөхөхгүй хэмээн газраа бүрэн ашиглахгүй байгаа боловч ихэнх хөгжингүй орнуудын хөрс нь салхины элэгдэл, усалгааны буруу системийн уршгаар давсархаг болж, дахин ашиглагдах боломж-гүй болсон. Тухайлбал Хятад тариалангийн талбайнхаа гуравны нэгийг ийм замаар алджээ.Загас: Газар дээрх нөөц дуусахаар далай тэнгис л хүн төрөлхтнийг аварна, тэнд хүнсний асар их нөөц бий хэмээн эрдэмтэд эртнээс нааш найдаж ирсэн. Гэвч тэд төөрөлдөж байжээ. Саяхан тооцоолж үзтэл далай тэнгисийн загас болон бусад амьтдыг хэт ихээр барьж байгаа тул байгалийн жамаараа нөхөн үржиж чадахгүй байна. Иймээс 2050 онд далай тэнгисийн нөөц шавхагдах гэнэ.

Цэвэр ус:
20 жилийн дараа дэлхийн хүн амын 40 хувь нь усны хомсдолд орох бөгөөд 2025-2035 онд хүмүүсийн цэвэр усны хэрэглээ нь ашиглах боломжтой усны нөөцтэй тэнцэх аж. Дэлхийн 43 орны 700 сая хүн нормоос бага ус хэрэглэдэг бөгөөд 2025 онд гурван тэрбум болно. Яагаад гэвэл Хятад, Энэтхэг болон Африкийн орнуудын хүн амын тоо өссөөр байгаа.Дэлхийн хүн ам ганцхан жилд 3,5 мянган кмЗ цэвэр ус хэрэглэдэг. Үүний 70 хувийг хөдөө аж ахуйн услалтын системд ашигладаг. М&н хими, целлюлоз-цаасны үйлдвэр, хар ба өнгөт металлургийн болон орон сууцны салбарт асар их хэмжээний ус хэрэглэдэг. Тэрчлэн эрчим хүчний салбар хөгжих тусам усны хэрэглээ эрс нэмэгдэж байна.

Нүүрс, нефть, байгалийн хий: Дэлхийн нефть, байгалийн хий, нүүрсний нөөцийг орчин үеийн түвшнээр ашиглахад 40, 60, бүр 220 жил хүрэлцэнэ. Өнөөдөр дэлхий дээр зургаан тэрбум хүн амьдарч байна. Үүний дөрөв-ний нэг нь буюу 1,5 тэрбум хүн хөгжингүй орнуудад оршин суу-даг. Та төсөөл дөө, дэлхийн бүх хүний амьдралын түвшин Францынхтай ижил боллоо гээд. Хэрэв тэгвэл байгалийн нөөц (нефть, байгалийн хий, металлууд, ой мод, үржил шимтэй газар) ердөө 10-хан жилийн дараа дуусна. Үүний дараа ашиглах юм юу чүлдэхгүй.

Хөгжингүй орнуудын геополитик

Чухам ийм учраас хөгжингүй орнууд өөрт ашигтай, бусад улсад халтай геополитик явуулдаг. Тэдний зорилго ойлгомжтой. Нэгдүгээрт: Одоо байгаа нөөц, баялгийг хянах. Хоёрдугаарт: Дэлхийн хүн амын үлдсэн хэсэг буюу дөрөвний гурвын хэрэглээг хязгаарлаж, цаашид өнөөгийн түвшнээс нэмэгдүүлэхгүй байх.

Та итгэхгүй байна уу. АНУ-аар жишээ авъя. Тэдний явуулдаг геополитикийг бүгд мэднэ. Америкчууд өөрсдийг нь «дагаагүй», дуулгаваргүй улс орнуудыг үе үе бөмбөгддөг. Түүнчлэн АНУ өөрийн байгалийн баялгийг ашигладаггүй, ашигласан ч маш хэмнэлттэй. Тэгсэн хэрнээ бусад улсаас олборлосон баялгийг нөөцөлдөг. Тэр бүү хэл америкчууд өөрийн нефтийг огт олборлодоггүй бөгөөд зөвхөн гадаадаас зөөж авч ирэн, газар доорх асар том санд хадгалж, хуримтлуулдаг гээд төсөөл дөө. Иймээс дэлхий даяар дусал нефтьгүй болоход ч АНУ 5-10 жилийн нөөцтэй үлдэх юм.

Хамгийн түрүүнд усны төлөө дайтна

Шинжээчид «Удахгүй хөгжингүй орнууд нөхөгдөшгүй байгалийн баялаг болох нефть, байгалийн хий, уран, зарим металлын төлөө дайтаж эхэлнэ» гэсэн таамаглалыг дэвшүүлдэг. Энэ ч ортой. АНУ-ын Иракт халдсан шалтгаан бол нефть. Мөн л нефть, байгалийн хийгээс болоод Америк удахгүй иранчуудтай дайтах магадлалтай. Харин усны дайн үүнээс ч өмнө дэгдэж болзошгүй юм. Дэлхийн 39 орон хэрэгцээт усныхаа нэлээд хэсгийг хилийн чанадаас авч байна. Энэ нь усны нөөц дэлхий даяар харилцан адилгүй тархсан-тай холбоотой.Дээрх бүх нөөцөөс хамгийн үнэлэгдээгүй хэрнээ хамгийн түрүүнд дуусах нь цэвэр ус гэдэгтэй шинжээчид санал нийлж байна.

Манай хойд хөрш ОХУ усны нөө-цөөр дэлхийд хоёрт ордог. Тус улс 2,5 сая гол мөрөн, гурван сая гаруй нууртай. Усны нийт нөөц нь 26 мянган кмЗ. Зөвхөн Байгаль нуур л гэхэд дэлхийн хамгийн том цэвэр усны сан би-лээ. Иймээс оросууд 40 жилийн дараа нефтиэ дуусахаар усаа зарж, төсвөө дүүргэнэ гэж тоо-цоолж байна. Тэд нефтиэс ч их мөнгийг цэвэр усаар олно гэдэг-тээ итгэлтэй байгаа. Хэрэв манайхан байгаль эхдээ хайр гамгүй хандсаар байвал анхны худалдан авагч нь болж магадгүй шүү.Ямар ч гэсэн 2050 он гэхэд гурван аймшигтай хүчин зүйл нэгдэх нь тодорхой. Энэ бол нүүрс /нефть, байгалийн хий/, цэвэр ус, хүнсний асуудал. Тэр үед ядуу орнуудын хүмүүс ангаж цангахын зэрэгцээ өлсч, бас даарах нь.Дэлхийн III дайн үзэл суртлаас болж дэгдэхгүй. Тройн дайн шиг гоо бүсгүйг булаацалдах зэрэг тэнэглэлээс ч үүсэхгүй. Харин урьдаас төлөвлөсөн, нарийн тооцоотой, өөрийн төрөл нэгтний эсрэг чиглэсэн харгис дайн байх бололтой. Өөрөөр хэлбэл улс орнууд байгалийн нөөц, баялгийг эзэмшихийн төлөө ядуу буурай нэгнээ үндэстнээр нь устгах тул аймшигт хядлага, цуврал дайн дэгдэх байх.

Эсвэл дэлхийн өнцөг булан бүрд нэгэн зэрэг олон дайны голомт үүсч ч магад. Учир нь дэлхийн орнууд усны төлөө нэгтэй нь нэгдэж, дараа нь нүүрс эсвэл газар шорооныхоо төлөө нөгөө холбоотонтойгоо эргээд тулалдах жишээтэй. Ийнхүү олон эвсэл холбоо үүсч бутрах тул дэлхийн байдал нэн тогтворгүй болох магадлалтай. Товчоор өгүүлэхэд алс ирээдүйд байгалийн баялагтай хэрнээ ядуу орнууд /манай Монгол шиг/ олон дайсантай болох нь ойлгомжтой. Харин байгалийн нөөцгүй ч өндөр технологитой, хамгийн орчин үеийн зэр зэвсэгтэй, хун ам олонтой улсууд буурай нэгнийхээ нөөцөөс хувь хүр-тэхийг хичээнэ. Ер нь тэр дайнд хүн ам олонтой нь ялах байх.Манай урд хөрш Хятадын 538 сая хүн өнөөдөр усны хомсдолд оржээ. «Нэг гэр бүл-нэг хүүхэд» бодлогоосоо татгалзсан энэ улсын хүн ам цаашид хурдацтай нэмэгдэх нь гарцаагүй. Ер нь хүчирхэг эдийн засагтай Хятад гүрэн гэнэтхэн хүн амын бодлогоо эргэн харсан нь сэжиг төрүүлэхгүй байна гэж үү. Харин манай хойд хөрш Оросын хувь байгалийн баялгаар арвин, гэхдээ хүн цөөтэй. Иймээс аварга луу хоёр толгойт бүргэдийн хооронд хавчуулагдсан бид од хойч үеийнхээ ирээдүйд санаа тавих ёстой. Учир нь сүүлийн 50 жилд уснаас болж 37 зэвсэгт мөргөлдөөн гарчээ. Энэ нь дэлхийн хүн амын 90 хувь нь усаа хөрштэйгээ хуваалцдаг улс оронд амьдарч байгаатай 5 холбоотой юм.

Ирээдүйд дэлхий колоний эрин үедээ эргэн очих биз. Ялга нь гэвэл тэр үед газар нутаг хүмүүсийг олзолж байсан бол одоо амьд хүн огт хэрэггүй хоолны илүү саваар яах юм . Иймээс тэдний зөвхөн нутгийг газар нутгийг булаан авна. Нэмж өгүүлэхэд дэлхийн цэвэр жсны нөөцийн 95 хувь нь Аркта Антарктидад бий. Энэ бол ХАМГИЙН сүүлд дуусах усны нөөц. Өнөөдөр ОХУ, Канад, Дани, Их Британи, АНУ, Норвег улсууд Арктикийг булаацалдаж байна. Гэхдээ дэлхийн дулаарлаас болоод Арктик, Антарктидын мөс хайлж, далайд ууссаар. Хэрэв үүнийг зогсоож чадвал /Киотогийн протоколыг чанд мөрдвөл/ цэвэр усаар асар их ашиг олж болохыг тэд сайн мэдэж байгаа.

Тэгэхээр дэлхийн III дайн цөмийн дайн биш. Яагаад гэвэл харийн орнуудаас булаан авах нөөц, баялгаа атомын бөмбөгөнд хордуулчихвал ашиглаж чадахгүй шүү дээ. Иймээс алс ирээдүйд байгалийн баялагтай, атомын зэвсэгтэй орнууд дайсан халдан ирвэл “Өөрийн нутаг дээр атомын бөмбөгөө дэлбэлнэ. Надад үгүй бол чамд ч үгүй” гэж сүрдүүлж болох юм. Mагадгүй үүнд л тэдний аврал орших байх.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.