Оюутолгойд Монголчуудыг ажиллуулах сонирхолгүй байна гэв
Оюутолгойд монголчуудыг ажиллуулахсонирхолгүй байна гэвОюутолгойд монголчуудыг ажиллуулах сонирхолгүй байна хэмээн зарим гишүүн шүүмжилж байна. Өнгөрсөн баасан гарагт өмнө нь УИХ-ын гишүүн С.Эрдэнээс МонголУлсын Ерөнхий сайдад тавьсан "Оюутолгой ордыг ашиглах гэрээний техник, эдийн засгийн үндэслэлийн тооцооны талаарх асуулга"-ын хариуг сонсох үеэр гишүүд дээрх байр суурийг илэрхийллээ.
Асуулгын хариуг сонссоны дараа С.Эрдэнэ, Р.Буд, Р.Гончигдорж,Б.Бат-Эрдэнэ нарын зарим гишүүн, Оюутолгойд монгол ажилчид хэтэрхий бага ажиллаж байгаа, хэрэгжүүлэгч компанийн зүгээс Монголд цөөн гагнуурчин байгаагаас гаднаас хүн авахаас өөр аргагүй байгааг илтгэсэн албан тоот ирүүлж шахалт үзүүлж байгаа, анхнаасаа монголчуудыг ажиллуулах сонирхолгүй байсан зэргээр нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан юм.Оюутолгойн ордыг ашиглах гэрээнд гарын үсэг зурсантай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ энэ оны эхээр албан бичгээр Ерөнхий сайдад асуулга тавьсан юм.
Тус асуулгад, Монгол Улсын Ашигг малтмалын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1,30.2,30.3 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчиж хөрөнгө оруулалт хийх үе шат хуульд заасан процессын дэс дараалал зөрчсөн эсэх, Монгол Улсын Эрдэс баялгийн зовлөлийн хуралд танилцуулсан техник, эдийн засгийн үндэслэлийн эдийн засгийн тооцоо нь Монгол Улсын холбогдох хууль, стандарт, шаардлагыг баримталж байгаа зэрэг асуудлаар тайлбар, судалгааг гаргаж өгөхийг хүссэн юм.
Харин асуулгын хариуг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд 2 дугаар сарын дундуур ирүүлсэн ч энэ хариуг нь С.Эрдэнэ гишүүн хангалтгүй хэмээн үзээд дахин 3 дугаар сард мөн албан тоот хүргүүлснийх нь хариуг өнгөрсөн баасан гарагт хэлэлцэж байгааг ач холбогдол нь буурсан үед асуулгын хариугаа сонсож байгаа нь харамсалтай хэмээн гишүүн С.Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.Тэрбээр, Оюутолгойн ордод хөрөнгө оруулагчид хоёр жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхөх бололцоотой. Гэтэл хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилээр байгуулсан. "Бороо гоулд" компани хэдэн жилийн гэрээ хийлээ, гэтэл 30 тонн алтыг хэдхэн жилийн дотор ухаад, гадагш нь гаргачихсан билээ. Таван давхар барилгын суурийг хуучин бүтэн cap ухаж гаргадаг байсан бол одоо нөхцөл өөрчлөгдөж, техник, технологи хөгжӨөд нэг хоногийн дотор шахам ухаад гаргачихаж байна. Иймэрхүү зүйлийг Засгийн газар яагаад боддоггүй юм бэ гэлээ. Түүнээс гадна Монголын ард түмний хувь заяатай холбогдох асуудпыг ярьж байхад ганцхан салбарын сайд, албатуудаас өөр хүн байхгүй байгаагаас харахад Засгийн газар ач холбогдол өгөхгүй байгаа явдал гэв.Асуулгын хариуд ЭБЭХ-ний сайд Д.Зоригт,"Айвенхоу Майнз Монголиа Инк" ХХК-ийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлт, гэрээний төсөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь Ашигт малтмалын тухай хуулийн 29.3,30.1-д заасан шаардлага хангасан тул Засгийн газрын 2009 оны 308 дугаар тогтоолоор хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах эрхийг ЭБЭХ-ний, Сангийн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарт олгосныг хөрөнгө оруулагч талд энэ тухай хуульд заасан хугацаанд мэдэгдсэн гэж үзээдхуульд заасан 3 сарын хугацаанд багтаан 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан гэсэн хариулт өглөө.
Түүнчлэн "Айвеихоу Майнз Монголии Инк" ХХК-ийн боловсруулсан Оюутолгойн бүлэг ордыг ашиглах уурхай, баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл буцааж, засварласан ТЭЗҮ-г дахин хэлэлцэж хүлээн авсан байна.Монгол Улсад мөрдөж байгаа "Уул уурхайн төслийн техник, эдийн засгийн үндэслэлд тавих шаардлагууд ба техник, эдийн засгийн үндэслэл хүлээн авах заавар"-ын дагуу Оюу толгойн бүлэг ордыг ашиглах уурхай, баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулсан гэсэн тайлбар өгч байгаа юм.