2010.11.01

С.Эрдэнэ: Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулъя

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Оюутолгойн ордын ТЭЗҮ-ийн тооцооны талаарх асуулга"-ыг энэ оны нэгдүгээр сард Ерөнхий сайдад тавьжээ. Уг асуулгын хариуг өнгөрсөн баа-сан гаригт чуулганы нэгдсэн хуралдаанаар сонссон юм. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт "Монгол Улсад мөр-дөж байгаа "Уул уурхайн төслийн техник, эдийн засгийн үндэслэлд тавих шаардлагууд ба техник, эдийн засгийн үндэслэл хүлээн авах заавар"-ын дагуу Оюутолгойн бүлэг ордыг ашиглах уурхай, баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулсан" гэж хариулсан.

Харин С.Эрдэнэ гишүүн нэлээд бухимдангуй байлаа. Тэрээр "Асуулгын хариуг сонсох асуудал хэлэлцэх асуудлын дараалалд орсон ч найман удаа буцсан. Ес дэх удаагаа 10 сарын дараа одоо л орж байна. Ер нь Монгол Улсад хууль дүрэм, хариуцлага гэж байна уу. Д.Зоригт сайд аа, танай Засгийн газар Оюутолгойгоор хангалттай бизнес хийлээ шүү дээ. Одоо ард түмний эрх ашгийг бодох цаг болоогүй юу. Ний нуугүй хэлэхэд, Оюутолгой анхны хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа зэсийн дэлхий зах зээл дэх өнөөгийн ханшаар бодоход хоёр жилийн дараа л дуусна. Гэтэл гэрээнд 30 жил гээд тусгачихсан. "Бороо гоулд" хэдэн жилийн хугацаатай гэрээ хийлээ дээ. 30 тонн алтыг аль хэдийнэ ухчихсан. Монголчуудын мөрөөдөөд байгаа 100 жил ашиглах Оюутолгойн ордыг техникийн өндөр хөгжилд хүрсэн өнөө үед 10 жилд л ухаад дуусна. Хуучин таван давхар барилгын суурийг бүтэн cap ухдаг байсан бол одоо нэг хоногт л ухчихаж байна.

Ийм бодит зүйл байсаар байхад ард түмнээ хуурахаа болих хэрэгтэй. Авилга, хээл хахууль авсан бол амаар чинь гарахаар болоо биз. Оюутолгойн гэрээг эргэж харж үзээч, гэрээний нэмэлт өөрчлөлтийг оруулж ирээч" хэмээн асууж байв.Д.Зоригт сайдын хувьд "Тийм юм байхгүй" гэсэн хариултыг өгч байлаа. Ер нь бол гишүүд тус уурхайд монгол ажилчид хэтэрхий бага ажиллаж байгаа талаар шүүмжилсэн. Тухайлбал, Р.Гончигдорж гишүүн "Оюутолгойд биш Оюутолгойн талбарт ажиллаж байгаа монгол ажилчдын талаар яриад байх юм. Тэр ажилчид чинь "Оюутолгой" ХХК-ийн ажилчид биш шүү дээ. Жишээ нь, 2696 гэдгээс 460 нь л Оюутолгойд ажиллаж байгаа. Бусад 1500 нь гадаадын ажилчин. Тоогоор тоглоод байх хэрэггүй" хэмээж байв. Харин Д.Зоригт сайд "Энэ төсөл дээр, энэ талбай дээр хэдэн мянган хүний кэмп байна. Тэндээ хоолоо идээд, цалингаа аваад явж байгаа хүмүүс. Үүнийг энэ төсөл дээр ажилладаггүй гэж хэлэх үү" гэсэн юм.Энэ үеэр хурал даргалж байсан УИХ-ын дэд дарга Г.Батхүү гишүүдэд тодорхой тооцоо, судалгаа бүхий мэдээлэл өгөөгүйгээс ийм байдал үүсч байна. Тийм мэдээлэл бэлдэж өгөх хэрэгтэй хэмээн Д.Зоригт сайдад зөвлөж байлаа

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.