2010.09.22

Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал орууллаа

Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал санаачилга гаргаад буй Дорнод, Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хур-лын дарга нар болон аж-лын хэсгийнхэн өчигдөр Төрийн ордонд орон нут-гаасаа сонгогдсон УИХ-ын гишүүдтэй уулзаж ярилц-сан юм.Тэд Газрын тос ашиглахгэрээ иргэдэд ил тод бишбайна. Бүтээгдэхүүн хуваахгэрээ байгуулагдсаны 17жил, анхны ЕрөнхийлөгчП.Очирбатын дээлийнхэээнгэрийг мялаасны 12 жилийн ой болж байгаа ч Дорноговь аймгийн Зүүнбаянсум, Дорнод аймгийн Матад сум хөгжөөгүй хэвээрбайна гэж үзэж байгаагаауулзалтын эхэнд цохонтэмдэглэлээ.Мөн ажлын хэсгийнхэн «Мэнэнгийн тал талхлагдаж, зээрийн сүрэг үгүй болж, бэлчээрийн тал устаад байна.

Туршилтын олборлолт нэрийдлээр чанартай шингэн тосыг 12 жил экспортоллоо. Хайгуулын үеийн замын тоо 1998 оныхоос хэр олон болсон нь хиймэл дагуулаас ч харагдана. Энэ бүхэн бэлчээр талхлагдах гол үндэс болж байна.

Иймд намрын чуулганаар хэлэлцэгдэх Газрын тосны тухай хуульд өөрсдийн саналыг оруулж орон нутгийн хөгжлийг хангах, байгаль орчны нөхөн сэргээлт хийх нөхцлийг бүрдүүлэх цаг нь болсон «хэмээн дээрх хуульд өөрчлөлт оруулах тодор-хой саналуудыг боловсруулснаа танилцууллаа.

Тухайлбал Татварын ерөнхий хуульд «Газрын тосны хайгуул, олборлолтын ажил эхлэхийн өмнө болон цаашид таван жил тутамд байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийлгэнэ. Гэрээлэгч байгаль орчны нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлэхийн баталгаа болгож тухайн жилийн байгаль хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан зардлын 50 хувийг ажил эхлэхийн өмнө тухайн талбай орших аймгийн Засаг даргын нээ-сэн тусгай дансанд байр-шуулна» гэх байдлаар тусгах саналыг гаргажээ. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар Газрын тос ашигласны төлбөрийн 10 хувийг суманд, 20 хувийг аймагт, үлдсэн 70 хувийг улсын төсөвт оруулах тухай заалт нь үр нөлөөгүй, суманд очих 10 хувь нь улсын төсвөөс хуваарилагдаж буй төсвөөс хэтэрвэл эргүүлэн татдаг зэрэг нь орон нуттийн хөгжилд дэмжлэг болохгүй байгаа гэнэ. Иймд газрын тос ашигласны дээрх төлбөрийг тухайн аймгийн хөгжлийн санд оруулах зэрэг зохицуулалт байж болох талаар төсөлдөө тусгаснаа танилцууллаа. Ингээд дээрх ажлын хэсгийн төлөөлөл өнөөдөр Газрын тосны газрынхантай уулзаж санал бодлоо солилцох юм байна.



0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.