Дэлхийн газрын тосоор тэргүүлэгч улс гүрнүүд
2010.04.14

Дэлхийн газрын тосоор тэргүүлэгч улс гүрнүүд

Дэлхийд тэргүүлэгч газрын тосны нөөцтэй болон олборлолтой улсуудыг жагсаажээ. Эдгээр улс орны жагсаалтыг гаргахдаа газрын тос, байгалийн хийний нөөц, хийгээд үйлдвэрлэл, экспортын хэмжээ зэргийг нь тооцон үзжээ. Тухайлбал нэг өдөрт хэчнээн торх газрын тос олборлодог хэмжээг авч үзсэн байна. Сонирхуулахад нэг торх буюу баррель гэдэг нь 159 литр орчим хэмжээг хэлдэг байна.

1. Сауди Араб /Saudi Arabia/


Сауди Араб бол дэлхийн хамгийн том газрын тос экспортлогч улс юм. Үүний нэг тод баталгаа нь Саудын арабын экспортын барааны 90 хувийг газрын тос эзэлдэг байна. Газрын тосноос олох орлогын 75 хувийг засгийн газар нь нийгмийн халамжид зориулдаг байна.

2. ОХУ /Russia/


Сүүлийн жилүүдэд дэлхийн тосны үнэ өссөнөөс үүдэн шатах тослох бүтээгдэхүүний үнэ ч өссөн нь шатахуун, цахилгааны экпортолдог ОХУ-ын эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн байна. Дотоодын цахилгаан дулаан хэрэглэгчид байгалийн хий ашигладаг. ОХУ-ын газрын тос, шатахууны экспорт нь өсөн нэмэгдэж байгаа зэрэг нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн гэж үздэг байна.

3. Иран /Iran/


Иран нь 1997 он гэхэд л 8438 километр урт тосны хоолойтой бөгөөд 19161 километр байгалийн хийн хоолойтой байсан байна. Иран нь Евроазийн төвд байрладаг газар нутаг, эдийн засгийн ач холбогдол өндөртэй байршилтай нутаг юм. Сүүлийн цөөн хэдэн жилд байгалийн хий, газрын тосны үйлдвэрлэл нь улам бүр өргөжин тэлж, дэлхийн тэргүүлэх экспортлогчдын нэг болсон байна.

4. Мексик /Mexico/


Мексик нь бүс нутгийнхаа хүчирхэг орны нэг бөгөөд 1994 оноос Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагад (OECD) элссэн цорын ганц Латин Америкийн орон болсон байна. Мексик нь 2008 оны дэлхийн хамгийн том газрын тос бэлтгэн нийлүүлэгч орны долоодугаарт жагсаж байсан юм. Мексикийн газрын тосны бүтээгдэхүүний 88 хувийг нь боловсруулаагүй газрын тос, хагас боловсруулсан газрын тос, шингэрүүлсэн байгалийн хий  эзэлдэг байна.  Мексик улс нь 2010 өдөрт 2.7 сая торх газрын тос гаргах тооцоо гарчээ.

5. Хятад /China/


Хятад улс нь АНУ-ын дараа орох газрын тос үйлдвэрлэгч томоохон улсын нэг юм. Хятад нь 2010 онд өдөрт дөрвөн сая торх газрын тос гаргахаар байгаа юм. Газрын тос, байгалийн хийн сэтгүүл Хятад улс нь 16 тэрбум торх газрын тосны нөөцтэй гэсэн байна.

6. Норвеги /Norway/


Норвеги нь байгалийн хий, газрын тосны салбар сайн хөгжсөн бөгөөд шатахуун түлшний хамгийн том үйлдвэрлэгч улс юм. Норвегийн газар нутгийн нэлээд хэсгийн газрын тосны нөөцтэй газар байдаг. Түүнчлэн байгалийн хийн ордуудыг шинээр илэрсэн байгаа аж.  Норвегийн засгийн газар нь Баррент тингэсийн бүс нутгийг дэмжин хөгжүүлж байна.

7. Канад /Canada/


Канад нь өнгөрсөн жилийн нэгдүгээр сард 178 тэрбум торх тос олборлосноор Саудын Арабын дараа орж байсан юм. Хэдийгээр газрын тосны арвин нөөцтэй боловч байр ухарсан учир нь газрын тос агуулсан элс ихтэй нутаг юм. Канад улс нь 2008 онд өдөрт нэг сая торх газрын тос экспортолж байжээ. Экспортынх нь ихэнхийг АНУ авдаг байна.

8. Венесуэль /Venezuela/


Венесуэль нь өнгөрсөн онд 99 тэрбум торх газрын тос олборлосон байна. Венесуэль нь дэлхийн зах зээл дээр газрын тос бэлтгэн нийлүүлэгч томоохон улсын нэг билээ. Сүүлийн жилүүдэд нутгийн тосны үйлдвэрлэл багассан учир газрын тосны худгийн татвар бага зэрэг буурсан байна.

9. Арабын нэгдсэн Эмират /United Arab Emirates/

АНЭ улс нь өнгөрсөн жилийн нэгдүгээр сард  97.8 тэрбум торх тос олзворлосон байна. АНЭ нь газрын тосыг түүхийгээр нь болон олон янзын боловсруулсан байдлаар экспортолдог байна.

10. Кувейт /Kuwait/


Кувейтын газрын тос, байгалийн хийний илтгэлд бүс нутгийн 10.35 хувь газрын тосны нөөцтэй гэсэн байна. Энэхүү бүс нутгаас 2001 онд өдөрт 22.87 сая торх газрын тос олборлосон бол  2008 онд 26.29 сая торх газрын тос олборлосон байна.  Кувейтын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр дэлхийд гуравт ордог байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.