2009.09.28

Газрын тосны талаар асуулт тавилаа

Эрдэс Баялаг Эрчим Хүчний сайд Д.Зоригт танаа

2009.09.29
Асуулт тавих тухай

УИХ-ын гишүүн П.Алтангэрэл миний бие 2008 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Үндсэн Хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтад заасан бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Д.Одбаяр, Ц.Шинэбаяр нарын хамт “Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж, санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн билээ.

“Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж 2009 оны II-р улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод үүрэг болгожээ.

Гэтэл энэ үүрэг хугацаандаа биелэхгүй байгаа учир Монгол Улсын Их Хурлын Гишүүний бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Танд дараахь асуултыг тавьж байна.

  1. Газрын тосны талаар төрөөс баримталж буй бодлого, болон Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д хэзээ өргөн барих;
  2. Газрын тосны салбарт хэрэгжүүлж буй бүтээгдэхүүн хуваах гэрээ нь Монгол Улсын эрх ашиг болон одоогийн мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжид хэрхэн нийцэж байгаа.

Хариуг УИХ-ын тухай хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлж улмаар Байнгын хорооны хуралдаанд сонсгохыг хүсье.

Хувийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт.
Хүндэтгэсэн,

УЛСЫН ИХ ХУРЛЫН
ГИШҮҮН П.АЛТАНГЭРЭЛ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.