2010.09.22

Мэнэнгийн тал

Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас хууль тогтоох дээд байгууллагад өргөн мэдүүлсэн. Тиймээс намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд жагссан юм. Гэвч энэхүү хуульд зарим зүйлийг тодорхой тусгаагүй байгаа нь газрын тостой аймгуудын буюу Дорнод, Дорноговьчуудын сэтгэлд нийцэхгүй байгаа аж. Иймээс дор бүрнээ ажлын хэсэг байгуулан хуульд ямар өөрчлөлт оруулах шаардлагатай талаар судалж үзжээ.

Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, Дорнодын ИТХ-ын дарга Н.Хүрэлбаатар нараар ахлуулсан ажлын хэсгийнхэн өчигдөр төрийн түшээдтэй уулзаж, өөрсдийн саналаа өгсөн юм. Тэд "Өнөөдөр Оюутолгойн гэрээг хүн бүхэн сонирхож, яах бол хэмээн анхаарлаа хандуулан, гэрээ нь ашигтай юу үгүй юу гэж харж суугаа. Гэтэл газрын тосны асуудал орхигдож. Ерөнхийлөгч асан П.Очирбат дээлийнхээ энгэрийг мялаасны 12, бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсны 17 жилийн ой болж байна шүү дээ. Энэ хугацаанд Дорноговь аймаг Зүүнбаян сум, Дорнод аймгийн Матад сум огт хөгжөөгүй. Иргэд нь гэрэл цахилгаангүй амьдарч байна. Газрын тостой орон байж гаднаас шатахуун худалдан авч, газрын тосоо урд хөршид худалдаж байна. Бид хямд түлш хэрэглэх боломжтой" гэж хэлж байв.

Тодруулбал, газрын тосоо экспортлоод эргүүлэн түлш болгон авах юм байна.

Мөн Мэнэнгийн тал талхлагдаж, зээрийн сүрэг үгүй болж, бэлчээрийнх нь тал устаад байгаа аж. Учир нь, туршилтын олборлолт нэрийдлээр чанартай шингэн тосыг 12 жил экспортлодогтой холбоотой гэнэ,Хууль дээр ажиллаж буй ажлын хэсгийн гишүүд буюу Д.Одбаяр, Ж.Батсуурь, Б.Бат-Эрдэнэ, Я.Батсуурь, Ц.Шинэбаяр нар тэдний саналыг тусгуулах тал дээр анхааран ажиллахаа амлав.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.