Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг батлав
2009.07.29

Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг батлав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар газрын тостой холбоотой үйл ажиллагаа явуулахаар газрын тосны хайгуулын “Хөх нуур-XXVIII” талбайд Газрын тосны газар, “Эн Пи Ай” ХХК, “Богд –IV”, “Онги-V” талбайд Газрын тосны газар, “Сентрал азиан петролеум корпорэйшн лимитед” ХХК, “Борзон -VII” талбайд, Газрын тосны газар, “М Си Эс холдинг” ХХК, “Төхөм –X хойд” болон “Цайдам -XXVI” талбайд Газрын тосны газар, “Сансар геологи хайгуул” ХХК-ийн хооронд тус тус байгуулсан гэрээнүүдийг батлах тухай хэлэлцэн тогтоол гаргахаар болов.
Эдгээр талбайгаас Засгийн газарт ногдох бүтээгдэхүүний хувийг өдрийн гарцаас хамааран 42.5-65 хүртэл байхаар гэрээнд заажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.