ЭКО-92 бензин хэрэглээнд нэвтэрлээ
2009 оны 9-р сарын 9-нд Нийслэлийн Агаарын чанарын албаны дэмжлэгтэйгээр “Петровис” ХХК болон “Оргил Ойл” ХХК-иуд хамтран нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор экологийн цэвэр бүтээгдэхүүн ЭКО-92 шинэ бензинийг монголд анх удаа зах зээлд нэвтрүүллээ.
Хамтран ажиллагч талууд хангалттай хугацааны туршилт судалгаа амжилттай явуулснаар ЭКО-92 бензинийг автомашинд хэрэглэх явцад хөдөлгүүрийн эд ангиудад сайнаар нөлөөллөөд зогсохгүй, автомашины яндангаас ялгарах утаа, нүүрс хүчлийн дутуу исэлийн хэмжээ 30-40 %-аар бууруулж байгааг мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр баталгаажуулсан байна.
ЭКО-92 бензинийг хэрэглэхэд хөдөлгүүрийн эд ангийг өөрчлөх, нэмэлт тоноглол тавих шаардлага байхгүй бөгөөд Аи-92 бензин хэрэглэдэг бүх төрлийн автомашинд шууд л хэрэглэж болох ба урьд нь Аи-92-оор явж байсан, шатахууны үлдэгдэлтэй зэрэг нь ямар нэгэн нөлөөгүй гэж Петровис ХХК-ий чанар технологи хариуцсан ахлах мэргэжилтэн, химийн ухааны доктор (Ph.D) Б.Даваацэрэн үзэж байна.
Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээрээ биоэтанолыг хэрэглээг эрчимтэй дэмжиж, хэрэглээ үйлдвэрлэлийг нь жилээс жилд өсөн нэмэгдүүлж байна.
Эко-92 бензинийг борлуулж буй “Петровис” ХХК ШТС-ууд:
ШТС-2 (Амгалан өртөөнөөс Улиастай явах замд )
ШТС-8 (Сансарын ШТС замын хойно)
ШТС-22 (Офицерүүдийн ордоноос Улаанхуаран )
ШТС-28 (Материал Импексийн зүүн талд )