Ц.Даваасүрэн: Шилжилтийн үеийн галыг унтраах биш хөгжлийн төсөв хэрэгтэй болсон
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэйярилцлаа.
-Засгийн газраас 2011 онд төсвийн төслийг өргөн бариад нэлээдгүй хугацаа өнгөрсний дараа хэлэлцүүлэг эхэллээ. Хэлэлцэхасуудал сунжирсан шалтгаан юу юм бол. Ер нь ямар төсөв орж ирсэн гэж дүгнэжбайна?
-УИХ-ын дэгийн тухай хуулиар төрийн мөнгөний бодлогыг хэлэлцсэний дараа төсвийн хэлэлцүүлэг хийдэг хуультай, тэр зарчмаараа л хэлэлцүүлэг явагдаж байна. Цаг хугацааны хувьд 2011 он бол Засгийн газрын үйл ажиллагааны дөрвөн жилийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах гол суурь жил юм. Туу-нээс хойш хагас жил л үлдэнэ. Тэр агуулгаараа 2011 оны төсөвт мөрийн хөтөлбөрийн гол чухал арга хэмжээнүүдийг зайлшгүй тусгах шаардлагатай болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, улс төрийн хөрөнгө их шаардсан амлалтууд болох эх орны хишиг, одонтой эхчүүдийн мөнгө, цалин, тэтгэврийн нэмэгдэл гэсэн арга хэмжээнүүд хэрэгжих эсэх хувь заяаг санхүүгийн хувьд шийдвэрлэх ёстой. Энэ талаас нь бодолцож гишүүд төсвийн хэлэлцүүлэгт нэлээд нухацтай хандах төлөв ажиглагдаж байна. Өргөн барьсан төсвийн хувьд зарим гол арга хэмжээнүүд туссан байна билээ. Харин төсвийн төсөлд тусгасан хөрөнгийн хэмжээг нь нэмэгдүүлэхгүй бол хөтөлбөрийн хугацаанд хэрэгжиж амжихгүй байх тал ажиглагдаж байна. Мөн төсвийн хэлэлцүүлгийн явцад цаг хугацааны хувьд 2011 онд зайлшгүй тусгах шаардлагатай мөрийн хөтөлбөрийн арга хэмжээнүүд гарч болох нь.Тухайлбал, одонтой эхчүүдийн мөнгийг олгож эхлэх гэх мэт. Тэгвэл хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлага гарна.
-Тааруухан төсвийн төсөл оруулж ирлээ гэж цөөнгүй гишүүн шүүмжилж байна. Та мэргэжлийн байнгын хороог зангидаж байгаа хүний хувьд нэлээд судалж үзсэн биз?
-Ямар төсөв орж ирсэн бэ гэж та бүхэн жил бүр асуудаг. "Нөгөө шилжилтийн үеийн гал унтраах хэлбэрийн төсөв үргэлжилсээр байна уу л гэсэн асуулт байх л даа. Би үргэлжилж байна гэж хариулах байна. Хөгжлийн төсөв гэж хэн ч хэлэхгүй байх. Тодруулбал, тодорхой бодлого, оновчтой төлөвлөлт боловсруулах чадамжтай бүтэц манай төрд байхгүй учраас сайн төсөв оруулж ирэх үндэслэл алга. Жишээ нь 2011 оны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлтэй бүрэн нийцсэн төсөв гэхэд учир дутагдалтай. Энэ байдал маань задгай, оновчтой шийдэлгүй, эцсийн үр дүнг нь хэлэлцэх боломжгүй төсөв болгочихоод байгаа юм. Төсвийн гүйцэтгэл хэлэлцэхэд яг ямар ахиц хөгжилд, нийгмийн амьдралд гарав гэхэд тодорхой хариулт олдохгүй байх жишээтэй. Тиймээс урт, дунд, хугацааны бодлого, төлөвлөлт боловсруулдаг төрийн бүтэц бий болгож, бодлогын баримт бичгээ хуульчилдаг болохгүй бол улс төр шингэсэн бодлогоор төсвийн хөрөнгө үр ашиг муутай урссаар л байх болов уу. Хөтөлбөрт суурилсан төсөв хийх гэж Сангийн яам оролдож байгаа нь сайн хэрэг. Урагш хийсэн нэг алхам. Гэхдээ суурилах төрийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг нь тодорхой болгож, хуульчилж өгөхгүй бол тэд хичнээн мэрийгээд хөгжлийн бодитой төсөв хийж чадахгүй.
-Хаврын чуулганаар Төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлагдаж, цаашдаа төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй байхаар хуульчилсан энэ заалт маань биелж байгаа юу. Мөн "Тогтворжилтын сан"-д хэр хөрөнгө хуримтлагдахаар байгаа юм бол?
-Төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй байх тухай Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн энэ заалтыг 2013 оноос эхэлж мөрдөхөөр хуульчилсан учраас ирэх онд мөрдөгдөхгүй. Иймээс ирэх жилийн хувьд төсвийн алдагдлыг ДНБ-ий таван хувиас хэтрүүлэхгүй байх зорилт тавигдана. Төсвийн алдагдалд сөргөөр нөлөөлөхүйц орон сууц, төмөр зам, хурдны зам гэх мэт дэд бүтцийн томоохон төслүүдийг Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхээр төлөвлөсөн юм билээ. Ирэх жил зэс, нүүрсний үнийн зөрүүгээс тогтворжилтын санд 164.4 тэрбум төвлөрүүлэхээр төлөвлөсөн байгаа.
-Хөгжлийн банкны үйл ажиллагаа хэзээ эхлэх гэж байна. Банкны санхүүжилтийн хөрөнгө хаанаас бүрдэхвэ?
-Хөгжлийн банк байгуулах дүрмийн санд шаардагдах 16 тэрбум төгрөгийн асуудлыг 2010 оны төсвийн тодотголоор УИХ-аас шийдвэрлэж өгсөн байгаа. Банкаа байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэх асуудал Засгийн газарт хамаарах юм. Банкны санхүүжилтийн эх үүсвэрийг томоохон ордуудын урьдчилгаа, олон улсын санхүүгийн зах зээл дээрээс хөрөнгө босгох замаар бүрдүүлэх бололцоотой. Намайг төрийн сангийн даргаар ажиллаж байсан 2000 оны эхэн үед 10, 20 сая доллар гаднаас олж авах гэж олон улсын санхүүгийн байгууллагуудын өмнө амлалт өгч, тодорхой нөхцөл тулгуулж ядуугийн зовлонг амсдаг байсан бол одоо тийм хэмжээний хөрөнгийг УИХ дээр ямар ч асуудалгүйгээр нэг санал хураалтаар шийдэж, алх цохидог болж. Өөрөөр хэлбэл, сая биш тэрбум долларын тухай ярьдаг болсон байна. Энэ хэмжээгээр эдийн засгийн боломж нэмэгдэж байгаа. Үүний нэг илрэл бол хувийн хэвшлийнхэн маань гадаадын санхүүгийн зах зээл дээрээс хэдэн зуун сая долларын хөрөнгө босгодог болсон явдал юм. Төрийн баталгаатайгаар хөрөнгө босгох бол арай хялбар л даа. Харин мөнгийг эргээд баялаг, бүтээмж бий болгох чиглэлд зарцуулах асуудал чухал болж байна.
-Өнгөрсөн жил хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж Оюу толгойн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Эндээс хэдий хэмжээний орлого ирэх жил төсөвт орохоор байгаа вэ?
-Оюу толгойгоос 163 тэрбум төгрөгийн татварын орлого төсөвт оруулахаар төлөвлөсөн.
-Оюу толгойн анхныхөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдээд зургаан тэрбум доллар болж байгаа гэж Зоригт сайд хариулж байсан. Үүнийг дагаад гаалийн болон НӨАТ нэмэгддэггүй юм уу. Үүнтэй харьцуулахад 163 тэрбум гэдэг бага тоо юм шиг ээ?
-Энэ төсөвт туссан хэмжээ ТЭЗҮ-д батлагдсан дүнгээр юм билээ. Тиймээс өөрийн чинь хэлээд байгаа бас үндэслэлтэй. Үүнийг шалгаж нягтлах зорилгоор Ц.Батбаяр гишүүнээр ахлуулсан Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийг томилон ажиллуулж байгаа, удахгүй дүгнэлтээ танилцуулах байх. Тэр үед нягталъя.
-Байгалийн баялаг маань бидэнд хөгжих боломж олгох нь тодорхой болж байх шиг. Таныг чуулганы завсарлагаанаар уул уурхайн баялгаа сайн ашигласан орнуудын туршлага судлахаар Африк яваад ирсэн гэж сонссон. Ямар орны туршлага судлаадирэв?
-Одоогийн УИХ-д уул уурхайн баялаг дээр түшиглэсэн хөгжлийн шинэ эрин үеийн суурийг зөв тавих түүхэн хариуцлага ногдож байна. Энэ үүргээ сайн биелүүлэхэд биднээс өмнө энэ замыг туулсан бусад улс орнуудын амьдрал дээр батлагдсан сайн туршлагуудаас суралцах нь ач тустай. Нөгөө талаар хөрөнге хүч, цаг хугацаа ч хэмнэнэ. Бусад орнуудын туршлагыг судалж байхад техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөлтийг нь нарийвчлан гаргаагүй байхад хөрөнгө оруулалтын гэрээ байгуулдаггүй юм байна. Ийм хөгийн жишээ үндсэндээ манайхаас өөр хаана ч алга. Бид болохоор Оюу толгойд гэрээгээ хийчихээд ТЭЗҮ-ээ наймдугаар сарын дараа хагас дутуу хүлээж авсан. Бүтээн байгуулалт, хөгжлийн тодорхой төлөвлөгөө нь өнөөдөр ч гараагүй л байна. Социализмын үеэс дор болсны нэг жишээ юм. Тэр үед төр шиг төртэй байж. Та бид Эрдэнэт ямар том хот болж хөгжиж, улс орны маань хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж байгааг харж байна. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн төсөлд уурхайгаас гадна хотын хөгжил, нийгмийн асуудлыг иж бүрэн хамруулсан төлөвлөлт хийгдсэн байдаг юм. Тухайлбал, уурхайн ажиллагсдын ар гэрийнхний ажлын байрыг бодолцож хивсний үйлдвэр, эмнэлэг, сургууль гэх мэт олон асуудлыг эхнээсээ тооцож төлөвлөсөн байдаг. Оюу толгойд сургууль, эмнэлэг барьж байна гэж сонссон уу. Үгүй. Ажлын байр гэж бидний хүсэл дээр хошгируулж, бид горьдсоор л сууна. Одоо ямар дүр төрх төсөөлөгдөж байна гэхээр хэдэн сэндвичэн байшин бариад л баялгийг маань зөөгөөд явах нь гэсэн. Оюу толгойн төслийг явуулах ёстой. Гэхдээ харилцан ашигтай, баялгийн эзэн Монголын ард түмний өмчлөх эрхийг тодорхой илэрхийлсэн гэрээгээр шүү. Энэ Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ чинь бурхны сургаал биш. Засвар, сайжруулалт хийгдэж л таарна. Тухайлбал, тодорхой ТЭЗҮ батлаагүй учраас нөгөө Айвенхоугийнхан чинь дахин шинэ нөөц илэрлээ гэж бирж дээр зарлаж хувьцааныхаа үнийг өсгөөд баялгийн эзэн юм шиг загнаж байгааг зогсоох ёстой. Энэ чинь Монголын ард түмний баялаг.
Бидний нөгөө мууд жишээ татах дуртай Африкийн орнуудад ч ийм муу гэрээ хийдэггүй юм байна. Саяхан бидний хэсэг гишүүд Ботсвана улсад очиж туршлага судлаад ирсэн. Энэ улс саяхан л дэлхийн хамгийн хөгжил муутай таван орны нэг гэгддэг байсан бол алмаазын баялгаа зөв ашиглаад одоо биднээсээ гурав дахин том эдийн засагтай, ард түмэн нь амьдралдаа сэтгэл хангалуун улс болсон байна. Төрийнх нь аль ч шатны хүний амнаас байгалийн баялаг бол Ботсванын ардтүмний өмч учраас нийтийн эрх ашгийн төлөө ашиглах ёстой гэх юм. Үнэхээр манайхан шиг ард түмний нэрийг барьдаг хоосон яриа биш амьдрал дээр бодит хэрэгжсэн байна билээ.
-Ботсванадталөөрийнэзэмшдэг хувьдаа ямар мөнгө гаргаагүй байнагэсэн. Энэ үнэн үү. Oюутолгойн гэрээтэй харьцуулахад өөр ямар давуу таллууд харагдсан бэ?
-De Beers компанит, 50:50 хувь эзэмших гэрээ хийсэн юм байна. Төр нь стратегийн ордууддаа 50-иас доош хувь эзэмшдэггүй гэж байсан. Үүнийгээ дэлхий нийтийн хандлага гэж тайлбарлаж байна билээ. Мөн Ботсванын тал байгалийн баялгаа гаргаж байгаа учраас төрийн эзэмшиж буй хувьд нэг ч сохор зоос төлдөггүй гэж байв. Манайхыг хувьдаа мөнгө төлсөн гэхэд гайхаж байх шиг байсан. Бидний нэг нь тэр баялгийг гадны хүн олсон юм шигтайлбарлаад ч oйлгyyлж чадаагүй. Газрын хэвлийн баялаг бол ямар ч тохиолдолд ард түмний өмчөөрөө үлддэг юм шүү дээ гэж биднийг сургана билээ. Үүгээр зогсохгүй нийт олсон ашгийнхаа 85 хувийг Ботсванын тал авч, 15 хувийг гадны хөрөнгө оруулагч нь хүртдэг юм байна. Нөгөө хөрөнгө оруулагч De Beers компанийнхан ч хувь бол ганц компанид хангалттай шүү дээ гээд сэтгэл хангалуун байх юм. Энэ алмаазын ордын гэрээ анхных нь гадаадын хөрөнгө оруулагчтай хийсэн гэрээ юм билээ. Эхнээсээ сайн хийсэн байгаа биз. Манайхан мордохын хазгай болохоос их болгоомжилдог.
Тиймээс энэ Оюу толгойн гэрээг цаашдаа сайжруулах асуудлыг цаг алдалгүй шийдэх ёстой юм билээ. Ер нь гадныханд буруу өгөхөөсөө өөрсдөөсөө л буруугаа хайх нь зөв.
•Оюу толгойгоос манай тал хэдэн хувийн ашиг хүртэх билээ. Нөгөө ард түмний хувь гээд байгаа нөөцийн төлбөрийг хэдэн хувиар Бостванадтооцдог юм байна?
-Засгийн газраас оруулж ирсэн баримжаа тооцоогоор бол нийт олох ашгийн 53 хувь манайд ноогдоно гэж үзсэн байдаг юм. Яагаад баримжаагаар гээд байна гэхээр ашиглах нөөцөө гэрээгээр нарийвчлан тогтоож өгөөгүй, нөгөө талаар хүдрээс зэс, алтаа ялгах үйлдвэр манайд байхгүйн дээр компанийн удирдлагаа гадныханд өгсөн нь бидэнд эрсдэлтэй байгаа учраас тэгж хэлээд байна. Нөөцийн төлбөрийн хувьд Ботсванийн ард түмэн 15хувиар хүртдэг юм байна. Бид болохоор гэнэтийн ашгийн татвараа байхгүй болгоод Оюу толгойгоос таван хувь л хүртэхээр гэрээ байгуулсан. Гэнэтийн ашгийн татварыг нэг компаниас болж байхгүй болгосон нь харамсалтай санагддаг. Одоогийн өргөн бариад байгаа 2011 оны төсвөөс харахад энэ татвар байхгүй болсноор ирэх жил 311 тэрбум төгрөг төсөвт огт орохгүй болж байгаа юм билээ. Энэ бол 100 сургууль, эмнэлэг барих хэмжээний мөнгө. Оюу толгойн ТЭЗҮ-ийг хийхдээ зэсийн үнийг 4800 ам.доллараар хийсэн. Өнөөдөр зэсийн үнэ 8400 ам.доллар болсон байна. Зөрүү нь 3600 ам.доллар уу. Жилд нэг сая тонн зэс олборлоно гэж тооцвол нэг жилд гурван тэрбум доллар буюу Монгол Улсын өнөөгийн жилийн төсвийн орлоготой тэнцэх гэнэтийн ашгийн татвар байхгүй болсон гэсэн үг юм даа.
-Таван толгойн асуудлаар та ямар байр суурьтай байгаа вэ. Тодорхой байр сууриа илэрхийлсэнгүй, дуугүй л байх шиг?
-Таван толгойн баялаг төрийн өмчдөө үлдсэн нь сайн хэрэг. Харин өмнөх Оюу толгойтой нэг адил тодорхой ТЭЗҮ хөгжлийн төлөвлөлтгүй л ашиглах асуудлаа яриад байна. Би байгалийн баялгаа зөв ашиглах тал дээр хатуу зогсоно, дуугаа хураахгүй. Хэд гурван том баян төрүүлээд баясаад суух юм уу, эсвэл нийтээрээ баян чинээлэг болчихоод сэтгэл тайван амьдарцгаах юм уу гэдэг зарчмын асуудал учраас ард иргэдийнхээ төлөөлөл нь болчихоод хувиа хичээж яавч болохгүй.
Сүүлийн үед Монголынхоо баялагт бид эзэн нь байж чадаж байна уу, эсвэл харийн үнэр шингэсэн мөнгө эзэгнэчихээд байна уу гэдэг асуудал их яригдах боллоо. Зурагт, хэвлэлээр гараад байгаа шиг ямар ч лицензгүй мөртлөө алтыг нь ухаад авчихаж байгаа бол үнэхээр л эзэнгүй мэт болж. Нгөө хууль, хяналтынхан нь хаана явна. Эсвэл тэр мөнгө гэдэг нь амыг нь үдэж, хөлийг нь тушчихаад байна уу.
-Ер нь газар нутгаа хамгаалсан нутгийн иргэдийн тэмцэл хаа сайгүй өрнөх боллоо. Буун дуу ч гарсан. Одоо ингээд нэг удаа л бүх баялгаа ашиглачихаж болно гэж үү?
-Байгалийн баялгаа ашиглах асуудал дээр төрийн маш ухаалаг бодлого, зөв зохицуулалт үгүйлэгдэж байна. Уг нь иргэд биш төр хамгаалах ёстой, Аргагүй байдалд орсон иргэд аргаа барсандаа тэмцлийн хурц хэлбэрийг сонгож байна шүү дээ. Энэ байдал цаашдаа даамжирвал хортой үр дагаврыг араасаа дагуулж болохыг төр, засаг анхаарах цаг болсон байна. Нөгөө талаар биднээс хойш Монголын үр сад энэ газар нутаг дээр амьдарсаар байх болно гэдгийг бас бодолцох ёстой. Одоо байгаа бүхнээ идээд дуусчихвал хойч үе рүүгээ нулимсантай адил гэж бодогдож байна. Тиймээс төрөөс бодлогоор уул уурхайн баялаг ордуудын ашиглалтыг зохицуулж алийг нь хойч үедээ үлдээхдээ тогтоож өгөх ёстой байх шүү. Бид байгалийн баялгаа ашиглах асуудлаар тун хариуцлагатай үе дээр ирээд байна. Хоёр гол улстөрийн хүчин хамтарсны ач холбогдол үүн дээр гарах ёстой болов уу. Дэлхий дээр асар их баялгаа ашигласныхаа дараа ядуугаараа үлдсэн улс орны олон жишээ байдаг юм билээ. Байгалийн баялаг гэдэг нэг л удаа ашиглагддаг, дахиж ургадаггүй учраас үүцдээ эзэн шиг байж, нийтлэг эрх ашгийнхаа төлөө эргээд бүтээмж, баялаг бий болгох чиглэлд зарцуулдаг болох л хамгаас чухал санагдаад байгаа юм.
-О.Чулуунбат, Ч.Хүрэлбаатар гишүүнта гурвыгТөв банк, Сангийн яамаар дамжсан туршлагатай, сайн бэлтгэгдсэн эдийн засагчид гэж үнэлдэг. Таны бодлоор одоо их яригдах болсон Хөгжлийн шинэ гараа эхэлсэн үү, эхлээгүй бол хэзээ юмбэ?
- Хөгжил гэж юу юм бэ гэдэгт эхлээд хариулахыг оролдъё. Хамгийн товчоор илэрхийлбэл, нийтээрээ амьдралдаа сэтгэл хангалуун болсон нийгэм гэж хэлж болох юм. Үүнийг бий болгохын тулд бид хариуцлагатай төр, сайн засаглал, төсөв, санхүү, бизнесийн зөв орчин, боловсролтой хүний нөөцтэй болох хэрэгтэй. Хэрэв чадахгүй бол нэг хэсэг маань л хөлжөөд ард иргэд маань төр, засгаа харааж зүхсээр үлдэнэ. Бид одоо зөв эхэлж чадвал 2015 оноос амьдрал маань зүгширч бидний орлого наад зах нь дөрөв дахин өсч 2020оноос амьдралдаа сэтгэл хангалуун болж эхлэх болов уу.
-Таны энэ хэлээд байгаа хариуц-лага, сайн төр, боловсролтой иргэн гэдэг асуудлыг өнгөрсөн 20 жилийн хугацаанд яриагүй биш харин ч PR-ийн хангалттай сэдэв байсан гэж бодож байна. Энэ ер нь биелэх үү. Яаж?
-Би өөртэй чинь санал нэг байна. Хорин жил сонгуулийн ярианы сэдэв байсан байх. Яагаад биелэхгүй байгаа талаар би ч бас бодож л явдаг хүн. Эцэст нь ер боловсролтой иргэн бэлдэх замаар ёс суртахууны зөв төлөвшлийг нийгэмд бий болгох ёстой юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Бид болохгүй байгаа удирдлагуудаа хангалттай шүүмжлээд ухаардаггүйг ойлголоо, олон олон хууль гаргаад хууль сахидаггүйг харлаа. Хариуцлага аль ч шатандаа алга. Худал баахан амлаж хошгоруулчихаад янз бүрийн шалтаг хэлээд суучихаж байна. Иргэний нийгэм тийм хүмүүсийг сонгууль гээд гүйгээд ирэхээр нь хариуцлага тооцож ханддаг байсан бол худал амлалт, хуурамч яриа аль хэдийнээ алга болох байсан, тэгсэнгүй. Харин улам л хуурах PR газар аваад л, хүний тийм чадварыг нь нийтээрээ магтан сайшаа-гаад л. Нэг л биш. Японыг харъя. Амлалт нь биелэхгүй бол Ерөнхий сайд нь огцорч байна. Яагаад гэвэл иргэний нийгэм хуурамч байдлыг тэвчдэггүйтэй холбоотой. Эртнээс хүн амласнаа биелүүлэхгүй бол гутамшиг гэж үзэж, гишгэх газаргүй болсноо ойлгож гэдсээ хүүлэн гэм буруугаа цайруулдаг уламжлалтай байж. Манайд бол янз бүрийн шалтаг хэлээд л... Нийгэм түүнийг ухаарч, дүгнэн цэгнэж, тунгаан ойлгож чаддаггүй. Сонгуульд ирэхэд нь үнэг шиг мартчихсан сууна. Үнэлж, дүгнэж, эргэцүүлэх чадамж иргэдэд маань алга. Энэ чинь нийгмийн боловсролын түвшин нийтээрээ дорой байгаатай л холбоотой. Тэгэхээр энэ зайлшгүй хийх хэрэгтэй атал биелэгдэхгүй байгаа олон чухал асуудлыг шийдэх суурь гол арга зам бол нийгмийнхээ боловсролын түвшинг дээшлүүлэх явдал юм байна. Боловсролтой байвал зөв ёс суртахуун, хүмүүжил, төлөвшил тогтож аливаад ухаалаг харьцдаг болж, зөв дүгнэлт өгч, оновчтой шийдэл гаргаж, зарчим сахидаг болно. Өөрөөр хэлбэл, хууль сахидаг, дээдэлдэг эрх зүйт төр бүрэлдэн тогтохын үндэс нь боловсрол юм байна. Энэ бол маш чухал, цаг алдалгүй хийх ёстой ажил гэж бодож байна. Одоогийн энэ судалгаагүй, онолын ямар нэг тусгалгүй хий хоосон цээжний пангаар цэцэрхсэн, бас ч болоогүй өөрөөсөө бусдыг үгүйсгэсэн хоцрогдсон сэтгэлгээнээсээ бид салж боловсролтой нийгэм рүү тууштай явах цаг болсон. Цаг хугацаа биднийг хүлээхгүй. Хойш тавих тусам улам их алдах нь тодорхой байна. Шилдгээ зүтгүүр болгохгүй бол урагшлахгүй. Одоогийн бэрхшээл, зовлонгийн тухай яриа хэлбэрийн хувьд өөрчлөгдөөд агуулгын хувьд өөрчлөгдөөгүй л байж байх болов уу.
Энэ жилээс эхлээд уул уурхайгаас орох орлогоороо төрөлхийн ухаантай, авъяас билэгтэй 50-100 шилдэг залуусаа дэлхийн хамгийн нэр хүндтэй их, дээд сургуульд илгээх хэрэгтэй. Ингэж байж байгалийн баялгаас орох орлого маань эргээд баялаг бүтээдэг болно. Зөв бодлого гаргадаг, оновчтой төлөвлөлт хийдэг төрийн бүтэц үгүйлэгдэж байна.
-Сингапурыг Ли Куй Ян, Өмнөд Солонгосыг Чон Ду Хван, Хятадыг Дин Сяопин хөгжлийн зөв замд нь хөтөлсөн гэдэг. Тиймээс сайн удирдагчийн үүрэг гол юм шиг ээ?
- Би санал нэг байна. Удирдагч ямар бодол тээж байна гэдэг маш чухал байдаг. Зүрх сэтгэлдээ тээгээгүй асуудлаар ямар үр дүн гарахад төдийлөн ач холбогдол өгдөггүй гэдэг. Харж байхад улс орныхоо хөгжил, иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг дээдэлж, сэтгэлээрээ хандсан удирдагчид хөгжлийн зөв замд оруулж, мөнхөрч үлдсэн байдаг. Удирдагчид эцсийн эцэст түүхэн цаг хугацаагаар шүүгддэг. Үүнээс хаашаа ч мултарч чаддаггүй. Удирдагчдын улс орныхоо хөгжилд хэрхэн нөлөөлж байсан талаар хоёр жишээ татъя. Япон улс 1603-1867 оны хооронд Токугава гэр бүлийн хаанчлалын үед гадагш хаалттай бодлого явуулснаар хөгжил нь удаарширсан бол 1868-1912 оны хооронд Мейжигийн ноёрхлын үед нээлттэй бодлого явуулж Англи, Америкт өрнөсөн үйлдвэрлэлжилт, шинжлэх ухааны хөгжлийг оруулж ирснээр дэлхийд тэргүүлэгч гүрэн болох суурь тавигдсан байдаг. Гэтэл 1776 онд Адам Смитийн бичиж үлдээснээр тэр үед Европын аль ч улсаас баян байсан Хятад улс 1800-1911 оны хугацаанд Манж Чин улсын хааны хаалттай бодлогын уршгаар хөгжлөөр асар их хоцорсон түүхтэй. Харин Дэн Сяопиний зөв бодлогын үр дүнд Хятад улс өнөөдөр дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч гүрний нэг болж чадлаа. Энэ эрчээрээ цаашид хөгжвөл Голден Саксын хийсэн судалгаагаар 2020 он гэхэд Америкийн эдийн засагтай ижил хэмжээнд ирэх бөгөөд 2050 он гэхэд хоёр дахин илүү болно гэж үзэж байна. Энэ бүхэн удирдагчийн үүрэг улс орны хөгжилд маш чухал гэдгийг харуулж байна. Тэр тусмаа ийм өөдрөг төсөөлөлтэй байгаа маш том эдийн засгийн бөөрөнд байгаа манайх шиг жижиг орон сайн, муу аль аль нөлөөлөлд өртөх учраас маш ухаалаг бодлого явуулахгүй бол живж мэдэх юм.
Жишээ нь нэн тэргүүнд ямар арга хэмжээ авах ёстой бол?
-Ямар ч байсан өнөөдрийнх шигээ урсгалаар шахуу зах зээл удирдана гээд явж болохгүй байх. Тиймээс хөгжлийн зөв бодлого гаргадаг, оновчтой төлөвлөлт хийдэг төрийн хүчирхэг бүтцийг бий болгох хэрэгтэй байна. Тэгж байж хөгжлийн замаа зөв тодорхойлно. Хөгжлийн тухай төсөөлөл зөв болсноор наад зах нь чи бид хоёрын ярианы эхэнд хөндсөн хөгжилд суурилсан сайн төсөв хийгдэж, хөрөнгө үр ашигтай хөгжил дагуулсан чиглэлд зарцуулагддаг болно. Одоогийн энэ Хөгжил, шинэтгэлийн хороо бол эр нэр төдий байгууллага болсон байна. Хүний нөөц, статус нь биш байгаа юм. Агентлагийн түвшний 30-40 хүнтэй байгууллага энэ том ачааг үүрч чадахгүй. Бусад орны жишгийг харахад 200-аас дээш хүнтэй, дор хаяж яамны хэмжээний статустай бүтэц байдаг юм билээ. Би Их хурлын гишүүн болоод хэвлэлд өгсөн анхны ярилцлагадаа хөгжпийн бодлого, төлөвлөлтийн байгууллагыг яамны түвшинд байгуулаач гэсэн хүсэлтийг шинээр бүрэлдэж буй Засгийн газарт тавьж байсан. Яагаад тэгсэн гэхээр гадны эдийн засагчид: "Танай улсад хөгжих маш том боломж нээгдэх гэж байна. Харин та нарт ямар ч төлөвлөлт алга. Үүнийг хийх бүтэц хэрэгтэй" гэж зөвлөж байсан. Тухайн үед "Хамтарнаа, тэгээд хөгжүүлээд өгнө" гэхээр нь за бас нэг тооцоо хийсэн юм болов уу гэж бодсон. Гэтэл нөгөө л амьдралын тулгамдсан асуудлууд ундарсан хэвээрээ. Одоо бол хямралд бурууг тохох биз.Удирдлага нэг тайлбар хийдэг, бид түүнийг нь хүлээсэн аяддаг. Ийм л улс төрийн хариуцлага хүлээдэггүй гаж тогтолцоо нийгэмд бий болж байна. Улс орныхоо эрх ашгийг хохироочихвол цаашдаа ямар нэг хариуцлага хүлээдэггүй болох нь ээ дээ. Энэ бол маш их муу ур дагавартай, даамжирвал хэтдээ аюултай.
•Улс орнуудын хөгжлийн загварын тухай бид их ярьдаг. Манай хувьд чөлөөт зах зээл, хар гарын удирдлага тохирч байна уу?
-Манай орон бол жижиг эдийн засагтай, хэрэглээний зах зээлгүй учраас бизнес авч явахад хүндрэлтэй байдаг. Амьдрал дээр олон жишээ харагдаж байгаа. Ерэн оны эхэн үед бизнес эрхэлнэ гээд төрийн албаа орхиод явсан хүмүүсийн ихэнх эргээд ирсэн гэдэг. Бүтэлгүйтэж, дампуураагүй бол юу гэж буцаж ирэх вэ. Хятадад бол бизнес эрхлэх зөвшөөрөл л авчихвал амьдрал нь дэвжээд өгдөг. Тиймээс манай орны хувьд төрийн зохицуулалттай зах зээл л илүү үр дүнгээ өгнө. Хөгжлийн эхний шатанд төрийн хатуухан бодлоготой яваад хөгжихийн хэрээр эдийн засгийн бодлогоо зөөлрүүлж, нээлттэй болгодог эдийн засгийн онол үнэн болохыг бидний туулж өнгөрүүлсэн 20 жил хангалттай харуулсан гэж бодож байна.
Ц.ДОРЖПАГМА