Төсөв, үндсэн чиглэлийг уялдуулна
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Шинэбаяр нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ.УИХ жил бүрМонгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийг баталдаг болоод 18 жил болж байна. Гэвч Үндсэн чиглэлд тусгагдсан бодлого, арга хэмжээ бодитой, үндэслэл сайтай төлөвлөгдөж ' чадахгүй, төсөвтэй уялдаагүйгээс :тухайн жилдээ хэрэгждэггүй, түүнчлэн Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг УИХ-аар хэлэлцэх эрх зүйн орчин бүрдээгүй байгаа тул УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25.2 дахь хэсэгт "Засгийн газар төсвийг зохиохдоо Засгийн газрын үйл :ажиллагааны хөтөлбөр болон Үндсэн чиглэлтэй нийцүүлнэ" гэсэн нэмэлт оруулахаар хуулийн төсөлд тусгажээ. Ингэснээр төсөв, Үндсэн чиглэлийн уялдаа сайжирч, боловсруулалт, хэлэлцүүлгийн явц чамбайрна гэж төсөл санаачлагчид үзэж байгаа. Мөн Үндсэн чиглэлийг хэлэлцэхэд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон холбогдох бусад хүмүүс байлцахаар тусгажээ. Түүнчлэн одоо мөрдөгдөж байгаа УИХ-ын чуулганы 1хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлээр Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилт, тайланг хэлэлцдэг дэгийг өөрчилж Засгийн газрынүйл ажиллагааны хөтөлбөр болон Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцдэг болгож өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгасан байна.